Нийгмийн

ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ТУХАЙ ХУУЛЬ: Хотын даргын зургаан орлогчийг цөөлж хоёр болгоно

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ.

Тэрбээр энэ үеэр “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байгааг дуулгалаа.
 
 Төрийн хэмнэлтийн тухай хуулиар дараахь асуудлыг зохицуулна.
 
-       Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглох,
 
-       Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох,
 
-       Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын автомашин ашиглахыг хориглох,
 
-       Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагын менежментийг цахим технологийн чиглэлийн хувийн хэвшлийн компаниудтай хамтран ухаалаг хяналтын системд оруулснаар одоо ашиглагдаж буй төсөвт байгууллагын 9800 автомашиныг багадаа 60 гаруй хувиар бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох суурь реформын эхлэл тавигдана.
 
-       Төсөвт байгууллагын удирдлагууд бие дааж, орон тоо нэмэх шийдвэр гаргахыг хориглох, үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, олговор, урамшуулал олгохыг хориглох,
 
-       Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээж авах, үдэх, хоорондоо бэлэг солилцох, төсвийн мөнгөөр дайллага зохион байгуулах, үндсэн чиг үүргээс хамаарахаас бусад тохиолдолд урлаг, спортын арга хэмжээ ивээн тэтгэх, цалин хөлс олгох, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчих, төрийн тусгай албан хаагчаас бусад албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглох зэрэг багц арга хэмжээ тусгагдсан болно" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон арван жил төрийг дэндүү данхайлгаж дураараа дургицгааж нам дагасан нөхдүүд хамаатан саднаа цалин хангамжаар булж татвар төлөгчдийн мөнгийг хайр гамгүй зарцуулж улсын төсвийг ч доройтуулахад багагүй хувь нэмэр оруулсан одоо болих цаг нь болсоон.Цаашдаа ч шаардлаггүй орон тоог цомхотгож дарга нарын тансаглалыг хумих хэрэгтэй.Дарга нар ямар цалин авдаг ямар хангамж эдэлдгийг мөн ил тод болгох шаардлагатай.

Зочин
Зочин

Ямарч мэдлэгийн чадамжгүй хоолны савнуудаар юугаа хийдийн зөв.!!!!!!!

Зочин
Зочин

Маш анхны зөвхөн эхлэл нь ийм гээд бодоход үнэндээ яасан их гудардаг дуракууд вээ

Зочин
Зочин

Өөрсдөөсөө хэмнэлтийн эхэлсэн гэж төрийн томчуудын хэлсэн биз дээ. Тэгсэн чинь жирийн төрийн албан хаагчдаас хэмнээд наасан

Холбоотой мэдээ

Back to top button