УЛС ТӨР
Төрийн албан хаагчид эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах зардлыг улсын төсвөөс гаргадаг байжээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийг дагалдаж, “Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьсан юм.
Уг хуулийн төсөлд төсөв хэмнэх зорилгоор дараах зардлуудыг төрөөс төлөхгүй байхаар тусгажээ.
-Гар утасны төлбөр
-Албаны бус автотээврийн хэрэгслийн шатахууны төлбөр
-Ээлжийн амралтаараа дотоодын амралт, сувиллын газарт эсвэл эхнэр болон нөхрийн төрсөн нутагт амрах тохиолдолд түүний очих, ирэх замын зардал
-Хэвлэлийн захиалгын төлбөр зэргийг санхүүжүүлж, зарцуулахыг хориглоно.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагчид эхнэр, нөхрийнхөө төрсөн нутагт амрах зардлыг улсын төсвөөс гаргах тухай хуулийн заалт байдаг ч гаргаж байсан нь ховор байх. Төрд 30 жил ажиллах хугацаандаа ийм зардал гаргуулж байгаагүй.
Үнэнхүү эрхэлж байсан юм биш үү
Даварсаар , даварсаар Дагвын орон дээр гэдэг болжээ. Шал гэдгийг нэг үзүүлэх хэрэгтэй юм.
2 жилд 1 удаа. Гадаадын элчингийнхэн л ашигладаг. Эд нарын НУАдаа улсын мөнгөөр бэлэг өгдгийг дэргэд юу ч биш
Тэрнээс гадна 10 аймгийн оюутныг өвлийн амралтаараө орон нутагтаа амраад ирэх замын зардлыг БЗС-өөс өгдгийг болих, БЗС-аар дамжуулан оюутны зээл өгдгийг болиулж банкаар олгодог болох, сангийн орон тоог цөөлөх хэрэгтэй. БЗС захирал , дэд захирал, 5 хэлтсийн дарга гээд 30 орон тоотой байж бараг 10 даргатай. Энийг л төрийн үрэлгэн зардал гэнэ.