УЛС ТӨР

ТӨХК-иудын зөрчлийг "нуудаг" ҮАГ-аа зарчмаар нь ажиллуул, Д.Занданбат дарга аа

Уг нь манай улсад Үндэсний аудитын газар хэмээх байгууллага бий. Харин зэрэгцээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ тэргүүтэй олон төрийн өмчит компаниудад мөнгө угаалт, хэт үргэлгэн зарцуулалтууд хийгдсээр байдаг. Өнөөдөр төсвийг зарчимгүй их үрсэн болохоор нь ТӨХК-иудыг татан буулгах, нэгтгэх, нээлттэй хувьцаат компани болгох агуулга яригдаж байна.

Харин Үндэсний аудитын газар юу хийсэн бэ. Тэдний аудитын тайланд томоохон  ТӨХК-иудын үргүй зарцуулалт ил болж байсан нь цөөн. Ерөнхий тоо танилцуулаад л томоохон зөрчлүүд ханцуй дотроо наймаалцдаг уу гэх хардлага төрүүлдэг. Аймгуудын орон нутгийн хөгжлийн сан зэрэг жижиг бүтцүүдийг сайн “ноолно”. Гэвч “Эрдэнэт”, “Эрдэнэс таван толгой” дээр олон зуун саяын зөрчил илэрсэн ч чимээгүй үлддэг.

Хөшигний ард “Эрдэнэс таван толгой” тэргүүтэй ТӨХК-иуд дээр ҮАГ шалгалт хийгээд томоохон зөрчил илрүүлдэг ч тэсгээд замхардаг гэгддэг. Яг ийм агуулга “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний захирал Х.Бадамсүрэнтэй холбоотойгоор яригддаг.

Ер нь сүүлийн жилүүдэд Б.Ганхуяг, Х.Бадамсүрэн тэргүүтэй ТӨХК-ийн удирдлагууд улс төрчид рүү чиглэсэн асар их мөнгөн урсгал гаргаж буйг Г.Занданбат харахгүй, мэдэхгүй, чихээ бөглөж яваа юу. Улс төрийн сонгуулиар хүртэл хөшигний ард ТӨХК-иуд мөнгө босгох хэрэгсэл болдог. Үүнийг ҮАГ мэдэхгүй өнгөрөх ч аргагүй юм.

Уг нь төрийн өмчит компаниудын санхүүгийн үйл ажиллагааг шалгадаг, хянадаг байгууллага нь Үндэсний аудитын газар. Тэдний тайланд үндэслэж, эрх баригчид болон хууль хяналтын байгууллага “нүд, чих”-ээ болгох учиртай. Гэвч томоохон зөрчлүүдийг Засгийн газар нь өөрөө гаргаж тавьдаг, схем тайлбарладаг, сүүлдээ хураадаг, өмчилдөг жишиг тогтох нь.

Нийгмийн анхаарлыг татаж буй төрийн өмчит компани, үйлдвэрүүдэд холбогдох асуудлууд дээр ҮАГ таг чиг байсаар л ирэв. ҮАГ-ын дарга буюу Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат элдэв улс төр, бизнесийн агуулгаар тохироо хийж, алдаа зөрчлүүдийг нуун дарагдуулж буй тухай асуудлууд далд яригддаг чимээгүйхэн албан тушаалаа хашсаар суудаг нь яг ямар учиртай вэ.

Өмнө нь Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдөж байсан тэрбээр Монголын аудиторын албыг зарчмаар нь авч яваасай. Аудитын газартай улс гэдгээ монголчууд ч, Монголын төр ч мартах шахах нь. Төрийн мөнгөний зарцуулалт асар муу хяналттай байгаа нь чухамдаа ҮАГ-тай, Ерөнхий аудитортай л нягт уялдах сэдэв юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Эгүүр сайн байна. Занданбат гэж нэг зальтай хүн Аудитор нэрээр чимээгүй мөнгө хийж байгаа гэж яригддаг. Мөр үлдээхгүй хийхээр муу санаатай хүн

Gegee
Gegee

Zandanbat ih no-toi hun. Zandanshatariin hariutssan gazar biz dee

Даваа
Даваа

snilen Tsogoo gantsaaraa baij auditaas l hamaagui sain ajillaad baigaa ni negiig heleed baina daa

Zochin
Zochin
Reply to  Даваа

Khud khud. Avakh umaa avsan gazruudiikhaa NO-g daraad avaagyi gazruudaaraa l oroldood suudag um baikh chin bilee.

Зочин
Зочин

Шударга хүн томилооч

Зочин
Зочин

Занданбат ч дээ Татвараас хөөгдсөн хүн яагаад санхүүгийн хамаг том газрыг удирддаг юм. Сайд нь ажлаа хийгээч иймэрхүү нөхдүүдийг өөхшүүлээд байж болдог юм уу

Last edited 4 Он Өмнө by Зочин
Зочин
Зочин

Хөгжлийн банкны луйврыг ч гэсэн өчнөөн жилийн өмнө нь аудит л илчлэх ёстой байсан. Аудит, төрийн албаны зөвлөл гэх мэтийн ийм ажлаа зоригтой шударгаар хийж чадахгүй болсон мануухай газрууд яршиг бүр мөсөн татан буугдвал таарна

Зочин
Зочин

Аудитаар байгууллага, аан ид жил бүр санхүүгийн аудит, бас гүйцэтгэлийн, нийцлэлийн аудит хийдэг, бас МХГаас 2 жилд нэг удаа гүйцэтгэлийн аудит хийдэг, бас дотоод аудит гээд эн олон шалгалтууд ор нэр төдий, дарга нарын үгээр ажилладаг болохоор мөнгө шамшигдуулж, оффшёр нууж бирд болсон шуналтнууд ингэж их ихсэж байна. Энэ нь аудитын ажилтнууд чадамжгүй, нэг их өндөр цалинтай очсон газартаа хүн загнаж, дарамтлах аас өөр юм мэддэггүй. Одоо татан буулгаж шинээр шинэ тогтолцоогоор ажиллуулах ёстой. Энд иргэний хяналт шалгалтыг ажиллуулах ёстой.

Зочин
Зочин

Угаа аа тийм гэхээс илүүтэй учир шалтгааныг олох!!!!!!!! Энд сонгуулийн систем л буруу байхгүй юу. Пропоциональ

Зочин
Зочин

Хуультай болох!!!!!!Улс төрийн намуудын нь бодлогын төв байгууллагатай байх. Хатуу гишүүнчлэлтэй байх. Г.м тэгвэл өөрөө нэр дэвшээгүй хүн нь сонгогчдод мөнгө төгрөг юм өгөөд л давхилдахгүй болов уу. УИХ

олон намын тогтолцоотой бүрдэнэ. Цаана нь маш олон нийгмийн давуу талууд үүснэ

Зочин
Зочин

Занданбаь авлигаар их баяжсаан

Зочин
Зочин

д “Эрдэнэс таван толгой” тэргүүтэй ТӨХК-иуд дээр ҮАГ шалгалт хийгээд томоохон зөрчил илрүүлдэг ч тэсгээд замхардаг гэгддэг. Яг ийм агуулга “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, түүний захирал Х.Бадамсүрэнтэй холбоотойгоор яригддаг.

Холбоотой мэдээ

Back to top button