Нийгмийн

“Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогч дарга асан З.Ганбаатар оффшор бүсээр 4.3 тэрбумын авлига авчээ

Өчигдөр /2022.04.20/ АТГ-аас мэдээдэл хийж, томоохон ТӨҮГ-ын дэд даргаар ажиллаж байсан эрхэм оффшор бүсээр мөнгө угааж байсан талаар мэдээлэл хийсэн. Тодруулбал, ОХУ-ын нэр бүхий компаниас хахууль авч, уг мөнгөө оффшор бүс дэх дансаар дамжуулаад, Лондонд үл хөдлөх хөрөнгө болгосон байна.

Яг ийм процессын хүрээнд явагдсан асуудлаар хоёрдугаар сарын 22-нд Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, З.Г, Л.Д нарт ял оноожээ. Тэгвэл З.Г гэдэг нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан З.Ганбаатар байна. Харин Л.Д нь тус үйлдвэрийн техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбат аж.

Дээр дурдсан шүүх хуралдаанаар, З.Ганбаатарт зургаан сарын хугацаанд Улаанбаатараас гарах эрхийг хориглож, 20 мянган нэгжтэй тэнцэх дүнгээр торгох ял оноосон байна. Харин Л.Дэлгэрбат нь 11 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний дүнгээр торгуулах, зургаан сарын хугацаанд Орхон аймгаас гарах эрхээ хязгаарлуулах ялаар шийтгүүлжээ.

Шүүхийн шийдвэр цахим санд нээлттэй тавигдсан байна. Үүнд авлигал авсан, оффшор бүсээр мөнгө угаасан гэх хэрэг нь ямар процессоор явагдсаныг дэлгэрэнгүй бичжээ.

Тодруулбал,

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын үйлдвэр эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан З.Ганбаатар нь ОХУ-ын “СП ЗАО ИВС” ХНН-ийн захирал Зимин Алексей Владимировичээс хэд хэдэн удаагийн үйлдлээр 4.3 тэрбум төгрөгийн хахууль авсан нь байна. Улмаар тус ХНН “Эрдэнэт үйлдвэр”-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.
  • Харин хахуулийн  мөнгийг ОХУ-ын “Номос” банкнаас хэд хэдэн оффшор дансаар дамжуулан, З.Ганбаатарт өгчээ. Тодруулбал, тус үйлдвэрийн техникийн автоматжуулалт ба тооцоолон бодох цехэд группийн ахлагчаар ажиллаж байсан Л.Дэлгэрбатын Их Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулсан оффшор компанийн Латвийн банкны данс болон Г.Эрдэнэчулууны үүсгэн байгуулагдсан компанийн Хонг Конг дахь дансаар дамжуулан 4.3 тэрбум төгрөгөө авсан байна.

Тэгвэл, З.Ганбаатар 1.1 тэрбумаар нь Лондон хотод 110 м.кв талбайтай орон сууц худалдаж авчээ. Энэ үл хөдлөх хөрөнгөө “Монголиан Смелтинг Корпорейшн” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Харин тус компанийн улсын бүртгэлийн мэдээлэлтэй танилцвал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хувьцаа эзэмшдэг байна. Оффшор дансаар авлигын мөнгийг шилжүүлж авах процесст нэр холбогдсон Г.Эрдэнэчулуун мөн энэ компанийн хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан ч 2018 оны аравдугаар сард хасагджээ.

Өөрөөр хэлбэл, хахууль авах үйлдлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т учруулсан хохирлоо Лондон хот дахь орон сууцаар барагдуулж, үйлдвэрийн нэр дээр шилжүүлсэн үндэслэлээр шүүхээс ял оноосон байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй

Орлогоч нь ингэж байгаа юм чинь Бадамсүрэн бол алж байгаа юм байна

Бадамсүрэнгийн охин төлбөрөө буцааж төлсөн үү ?
Бадамсүрэнгийн охин төлбөрөө буцааж төлсөн үү ?
Reply to  Нэргүй

Зарим хүмүүс буцааж төлсөн. Б-н охин төлсөн эсэх ? Эрдэнэт үйлдвэрт ажилладаггүй тул шууд авах эрхгүй. Шууд авсан байсан.

АН; МАН аль ч үед байгаад байна гэхээр
АН; МАН аль ч үед байгаад байна гэхээр
Reply to  Нэргүй

Тийм байх гэж таах уу даа.

Зочин
Зочин

Yaayaaa erdenetees 6 sar garahgui bh ni yal yumuu, ta nar unen davarch bnaa. Uiliin ur chin irnee

Зочин
Зочин

одоо Даваасамбууг шалга их юм гарнаа

Зочин
Зочин

увсынхан дорлигжав нямдорж нар бгаа

Зочин
Зочин

Хэдэн онд хэний үeд дарга байсан хүн бэ

зочин
зочин

шүүх зарим хулгайчийг шагнах юм даа хахуулийг нь хураадаггүй юм уу одоо араас нь орлогчууд хусаж өгнө шүү ийм гоё ял өгч бхад

Зочин
Зочин

Бүтэлгүй юм. Дотроосоо матсан

Зочин
Зочин

Тэгээд өөр ял шийтгэл байдаггүй юмуу . Тэрбумаас дээшээ бол бүх хөрөнгийг нь хурааж насаар нь хорих ял өгч байх хэрэгтэй ш дээ

Холбоотой мэдээ

Back to top button