НИЙГЭМ

Б.Бадамгарав: Ажлаа буруу тайлбарласнаас болж ажилгүй, нэр хүндгүй боллоо

БЗД-ийн дөрөвдүгээр хорооны засаг дарга Б.Бадамгарав хэвлэлд ярилцлага өгсөн нь олныг талцуулаад байгаа билээ. Ярилцлагын үеэр тэрбээр "100 мянган төгрөг өгье" гэсэн нь зарим хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан бол "Хэвлэл ёс зүйгүй хандлаа. Ярилцагчаа хүндэлсэнгүй" гэж буй хүн ч цөөнгүй. Энэ асуудлын улмаас ажлаа өгсөн Б.Бадамгараваас зарим зүйлийг тодрууллаа.

-Таныг өчигдрийн өгсөн ярилцлагаасаа болж ажлаа өгсөн гэж сонслоо. Үнэн үү?

-Үнэн. н.Анужин гээд бүтэн өнчин охин манай хороонд байдаг. "Ulsturch" сайтын сэтгүүлч "Энэ охины талаар танай хорооноос ямар ажил хийж байна. Мэдээлэл авах гэсэн юм" гээд манай хороон дээр ирсэн. Хорооны үндсэн үүрэг төрийн үйлчилгээг анхан шатанд нь үнэн зөв, түргэн шуурхай үзүүлэх, төр иргэнийг холбох.

Тухайн охины асуудлыг би анхнаасаа мэдэж байсан. Тиймээс би энэ өвөл нүүрс, бүх юмыг нь зохицуулж өгсөн. Шинэ жилээр гутал хувцас, цагаан сараар бууз, баншийг нь хүртэл өгсөн. Төрийн албан хаагч учраас надад хувийн бизнес байхгүй. Өөрөөсөө таван төгрөг илүүчилж хувцас хунар хүртэл аваачиж өгсөн. Дүүг нь цэцэрлэгт оруулж, Анужинг дөрвөн жил дээд сургуульд үнэ төлбөргүй сургах асуудлыг шийдсэн.

Мөн газартай болгоно гэх асуудлыг Улстөрч.мн сайтынхантай ярьж байсан. Тус сайтын сэтгүүлч манай ажил дээр ирэхэд нь "Өнөөдөр битгий шууд лайв хий. Нийгмийн халамжийн дарга, мэргэжилтэнтэйгээ хамтдаа, цэгцтэй мэдээлэл өгье" гэж хэлсэн. Шууд дамжуулж байгааг нь мэдээгүй. Тэр завсраа л би тийм үгийн алдаа гаргасан.  Гэтэл таслаад л хамаагүй оруулчихсан байна. Би бурхан биш шүү дээ. Хүн алдаа гаргадаг. Би муу юм хийгээгүй.  Манай хороо төсөвгүй.

Өвөлжин бүх зүйлийг нь зохицуулж энэ тэндгүй гүйсэн. Үүнийхээ төлөө би нийгэмд ад шоо  болж байна. Сэтгэгдлүүд нь үнэхээр хэцүү байгаа биз дээ. Би чинь хүн шүү дээ. Надад хэцүү байна. "Би анх удаа ярилцлага өгч байна. Больчих. Маргааш цэгцтэй мэдээлэл өгье" гэсэн чинь "Бензин тос гээд хэцүү байна. Ярилцлагаа одоо өгчих" гэсэн. Тэгэхээр нь "Маргааш ирэхэд чинь эгч нь бензин тосных нь мөнгийг өгчихье" гэсэн. Тэгсэн чинь "100 мянган төгрөг өгөх гэлээ" гэж мэдээлсэнд нь гомдолтой байна.

-Камерын ард юу болов?

Бичлэг хийхээ болиоч гэж гуйхад. Камераа унтраасан гэж надад хэлсэн. Камерын ард юу ярьсан гэхээр Анужин охины талаар бүгдээрээ сарын дараа 20 минутын нэвтрүүлэг бэлдье . Энэ нэвтрүүлэг дээрээ хийсэн ажлуудаа ярья гэж ярьж байсан юм. Би хууль бус зүйл хийчихээд тэрийгээ нуух гэж 100 мянган төгрөг өгье гэж хэлээгүй. Тусалсан хийсэн ажил надад байгаа шүү дээ.  Тухайн хүүхдэд төрөөс өгөх ёстой бүх тусламж халамж үйлчилгээг хүргэсэн.

Гэтэл ингээд л буруутан болж нийгэмд ад шоо үзэгдэж байна. Гэхдээ сэтгүүлчийн ёс зүй гэж байх ёстой биз дээ. Би хүн шүү дээ. Өчигдөр дүүргээс дуудаж би ажлаа өгсөн. Энэ миний амьдрал байсан байхгүй юу. Хоёр нялх хүүхэдтэй  хүн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд эгч нь ямар нэг муу юм хийгээгүй. Муу юм хийгээгүй хэрнээ нийгэмд ад шүү үзэгдэх нь надад хэцүү байна. Ажилгүй болсон. Нэр хүндээ алдлаа, нийгэмд чичлүүлж байна.  Одоо надад юу ч байхгүй. Одоо хэн ч надад итгэхгүй гэхээс айж байна. Сандарч, сэтгэл санаагаар унаад хэцүү байна. Ингээд би бүх юмаараа хохироод л дууслаа. Нэг сэтгүүлчийн ёс зүйгүй байдлаас болж миний амьдрал орвонгоороо эргэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
41 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Kca
Kca

Ийм амархан нугарч болдог амьдрал юм уу? Чи хулгай луйвар хийгээгүй, байгаагаараа л байсан. Бос. Хүний үнэргүй новшийн сэтгүүлч залууд ялагдаж болохгүй. Чамайг дэмжиж байна.

Зочин
Зочин

ажилаа өгдөг нь яаж байгаан их л эерэг байсан мундаг

зочин
зочин

100к өгье гэдэг чинь л илүү үг байсан юм даа.

Geg
Geg
Reply to  зочин

Tiim ym bh shd, yamar 100 k nehsen bish, hutsav aa

Erguu Setguulch
Erguu Setguulch

Zvgeer morooroo ajilaa hiij bgaa hvnii Ulsturch gene shantaajnii site amidralaar n zvgeer toglochij bgaa ym uu? Setguulch iim ulun ym uu? Icheechee

зочин
зочин

Хүнд хахуул өгч авч сурсан хүн шиг байсан

Зочин
Зочин

Ярилцлага өгөх эсэх хувь хүний асуудал. Тэдний бензин тос гэсэн тайлбар бүү сонс. Зүгээр л өдөр цаг тохироод сурвалжлага хийж болно гэх хэрэгтэй. Мөн хүний зураг зөвшөөрөлгүй авах ёсгүй. Цагаа ядаж л долоо хоногийн өмнөөс тохирох хэрэгтэй. Энэ чин соёл шүү дээ. Ялангуяа анх удаа ч биш өмнө нь хамтарч буй саит бол хүн ярилцлага өгөхгүй гэхэд тэр байрнаас гарах ёстой.

Зочин tiim shuu
Зочин tiim shuu

ЭНЭ ЖИРИЙН ЖСЖГТЭЙГ БИТГИЙ ХЭЛМЭГДҮҮЛЖ АМЬРАЛААР НЬ ТОГЛООЧДЭЭ. ДҮҮРГИЙН УДИРДЛАГА НЬ ЯМАР УХААН МУУИАЙ ХҮН МУУТАЙ ЛАЛАР ВЭ. БОДВОЛ ЭНЭ ОРОН ТООНД ӨӨРИЙН ХАМААТАН, ЭСХҮЛ ХАХУУЛЬ АВЧ ХҮН ТОМИЛОХ ГЭЖ БУЙ ЮМ ӨАЙНА ЛДАА. БАДАМГАРАВ АЖЛАА ҮРГЭЛЖЛҮҮЛЖ ХИЙ. СЭТГҮҮЛЧИЙГ МАРГААШ НЬ БУЦАЖ ИРЭХ БЕНЗИНИЙ ЗАРДАЛГҮЙ ГЭХЭЭР НЬ ТЭР ЗАРДЛЫГ НЬ БИ ГАРГАЯ Л ГЭСЭН БАЙНА БУРУУ НЬ ЮУ БАЙГАА ЮМ? дүүргийн тэнэг дарга энэ хүнийг бүү хэлмэгдүүл ажилд нь эргүүлж тавь

Зочин
Зочин

100 к өгөөгүй л бол ажлаас гарахгүй. Үсрээд л цалингаасаа нэг сар хасуулна. Төрийн албан хаагчид хуулиа завтай үедээ уншиж байх хэрэгтэй. Хуулиа мэддэг хүн иймхэн юмнаас болж ажлаа өгөхгүй. Ажлаа өг гэж дарамталсан ч битгий өг. Халбал эргээд шүүхдээд орчихно. 100к өгөөгүй юм чинь. Жоохон хууль дүрмээ уншвал хэн хуулийн хүрээнд яаж чадах вэ үгүй вэ гэдгээ мэднэ. Сурва л жлагч бол бүдүүлэг л байна. Энд бичсэнээр.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Х а л б а л эргүүлж шүүхдэх хэрэгтэй. Ийм юманд шүүхийн шийдвэр таны талд гарна. Харин сурвалжлагчийн эсрэг гомдол шүүхэд гаргаж болно. Зөвшөөрөлгүй зураг авсан бичлэг хийсэн гэж заргалдаж болно.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ тархи гүй, тэнэг сэтгүүлч нар тай шүүхдээд бай,

Зочин
Зочин

Ажлыг ингэж махчилж хийдэггүй юмаа.

Зочин
Зочин

юун яаран ажлаа өгсөн юм бэ,Тэр хогийн сэтгүүлч нартай үзэлцэх хэрэгтэй байсан юм,бусдад туслаад хариуд нь ийм байна гэж болохгүй Батамгалан мэтийн гишүүнцрүүд нь шахаа биз Эмэгтэй хэл ам хийгүй учраас элэг барьж

Зочин
Зочин

Сэтгүүлчийг шүүхэд өг

Зочин
Зочин

Хороо дүүрэг бүрт нэг ийм намаас өөр юм мэддэггүй боловсрол соёлгүй авгай нар дүүрэн бнадоо. Эднээс болж сонгууль хүртэл луйвартай явдаг. Ажлаа мэддэг хийдэг хүн буруу тайлбарлана гэж юу байхавдээ

Зочин
Зочин

Нэгэн ёс зүйгүй шантаажчин сэтгүүлч нэгэн бүсгүйн амьдрал цаашлаадтнэг гэр бүлийн амьдралаар тоглолоо. Энэ хүн ч бас 2 хүүхэдтэй ээж хүн шүү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Юу болоод бгн? 2 нялх хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас халж болдог юмуу? Нөгөө хөдөлмөрийн хуулиар чинь сануулна, донгодно ч билүү дараа нь халдаг биздээ, дүүргийн нэг новшийн зохион байгуулсан, тэр новш нь энэ сда сурвалжлагчийн оронцогийг бөгснөөс түлхүүрдээд явуулж л дээ, буцааж ажилд нь авахуулаарай муу сэтгүүлчин новч минь Нэрээ нууцалсан сда вэ? Админ гэчихжээ, чи эмэгтэй хүнээс төрөөгүй хужаагаас төрсөн болохоор ийм юм хийж, хужаа эрэгтэйчүүд эм сүвтэй юм олдохгүй гээд үр суулгуулаад хийсвэр хийлгээд хүүхэдтэй болж байгаа гэсэн шүү. Тийм эрээс гарсан сурвалжлагчин шантаажчин байна.

Зочин
Зочин

Muu shantaaj setguulch uil laigaa edleh l baih

иргэн
иргэн

сэтгүүлч гэхээрээ яадгийн. юу хүссэнээ өөрийн дуртай цагтаа ярьдаг юм уу. хар драфтаа нийтэд цацдаг нь яажаагаан. ажилгүй болох ёстой бол тэр хүн нь сэтгүүлч өөрөө. ямар ёс суртахуунгүй хүний үнэргүй шээс вэ

Зочин
Зочин

Надад лав муухай санагдаагүй хүн сандраа л хэрэг хийчихсэн биш яагаад халчихав да

Зочин
Зочин

Шүүхэд ханд .ажлаа яагаад өгөв. Хэн дарамтлав

Turuu
Turuu

ene muu ulsturch.mn site deer gomdol garga iim archaagui uviagui nowshiin shantaajnii heden gulgiig bitgii davaraa. guilgachin boltol ni tultal mungu nehej ner hundee sergeej av. dandaa hunii muu uzej mungu nehsen hogiin shaarnuud bgaa naad ulsturch.mn site chn.

irgen
irgen

Uuruu turiin alband tentseh hun bish bnaa huwiin hewshild orj amjiltand hureerei awilgaar asuudal shiideed sursn hun turiin alband bj bolohgui bas hiij bga ajliinhaa utga uchriig oilgosn hun beldeh shaardlagagui heleh yumaa helj chadna irgeded tuwug uchruulj bhaar ajillaj chaddag hund in in ajlaa ugsun in deer shu

тогтох
тогтох

Энэ муухай сэтгүүл зүй гэж байна аа байна нөгөөдүүл нь ч ийм юмаар ажлаа хийгээд л төрийн албан хаагч чинь хүн шүү дээ ... муухай сэтгүүлчид шантаажчин .. бохир ...заваан ... шунал.... хүн чанар ...

Зочин
Зочин

Муу сурдгууд сэтгүүлч, цагдаа, лам болдог. Хүний адгууд гэсэн үг

Зочин
Зочин

Муу сурдгууд сэтгүүлч, цагдаа, лам болдог. Хүний адгууд гэсэн үг

ЭЭГИЙ
ЭЭГИЙ

Муухай зүйл хийгээгүй шүү дээ. Яг өөрийнхөөрөө байгаа нь аятайхан санагдсан. Сэтгүүлч санаатай юм хүн чанар, ёс суртахуун гэж алга. 100к.гаас илүү авах гэж шантаажилж очсон юм шиг байна. Хэн ч камерын өмнө сандараад, буруу зөрүү ярьдаг.

Зочин
Зочин

Тэр хүний үнэргүй сэтгүүлчтэй заргалд!

Зочин
Зочин

Сэтгүүлчийн буруу энэ сэтгүүлч нар таслаж тавьдагаа тавьдгаа болих хэрэгтэй 4 засаглал даарчихна

Irgen
Irgen

Badamgarvuug irsnees hoish horoo horoo shug bolj bsn yumsan

Баяраа
Баяраа

Сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгүй байдал хүнийг ийм байдалд оруулж байна. Арай дэндүү юм.

Зочин
Зочин

ажлаа өгөлгүй яадын.энэ хорооны иргэн бнаа.наадуул чинь хүнд сурталтай шүү.

Иргэн
Иргэн

Манай улсад сэтгэл зүй гэж байхгүй болжээ. Өрөвдмөөр

Зочин
Зочин

Сэтгэлийн тэнхээтэй байгаарай,ийм өчүүхэн зүйлд бүү шантар,Гэр бүл,найз нөхөд,хамт олон байна, удахгүй сайхан цаг ирнэ.????????????????????

Зочин
Зочин

Ajlaa mundag yarisan. Ineej halgisan tsagaahan hun baina lee. Ene ulsturch.mn yostoi novshiin baina daa

Зочин
Зочин

Ажил мэргэжилийг нь хүндэлээд цаг зав зардал чирэгдэлийг бодолцоод 100К өгөөд нэг мөр байх ёстой хүмүүсийг нь байлцуулж байгаад дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл өгье гэсэн байхад ийм увайгүй зан гаргаж байгаагаас харахад холоос шидсэн чулуу болох нь ойлгомжтой Сэтгүүл зүйн наад захын ёс зүй даанч үнэртсэнгүй залуу хүн гэхэд энэ маягаарай яаж хол явна даа хөөрхийс Засаг дарга бол харваас эвдрээгүй өөрийнхөөрөө ёстой нэг муу санаа түй ч байхгүй юм билээдээ Цэгцтэй мэдээ мэдээлэл өгье гэлээ сандраад байгаагаа нуулгүй хэллээ яг юу нь буруу юм ойлгохгүй байна Ямар надаас битгий сурвалжлага ав гээд хаалтийн гэрээ хийе гэсэн бишдээ Ажилд нь эргүүлж авах нь зөв байх Хүний амьдралаар наадагсадыг бурхан өршөөг

Зочин
Зочин

Сэтгүүлчид асуудлыг яаж ч гуйвуулж чаддаг ганц ажил нь шүү.

Зочин
Зочин

Энэ бүсгүй их сайхан хүн байх шиг л харагдсан, увайгүй сүгнүүд хэдэн төгрөг гэхээр хүнээ байдаг болсон ёстой хар сүүдрийн үе юм.

Мөнх-Оргил
Мөнх-Оргил

мэргэжлийн сэтгүүлч хүн мөн бол үнэхээр муухай үйлдэл гаргасан. Шууд болон шууд бусаар бусдын нэр хүндэд халдах нь зүй бус үйлдэл шүүдээ.

Geg
Geg

Heleh ch muu ug oldohgui ym. Setguul zuig gutaagsad bur olshirood l bna. Gehdee ene buhnii ard avligachid chimeeguihen amjuulaad ene meteer sevee hiigeed suuj bn. Setguulchid iim zuil gargaj ireed muu muuhaig daldalj jiriin irgen, alban haagchdiig hen ch bish bolgoj bgaa n haramsaltai. Ene bol asuudal bishee, asuudliig ingej gargaj irehgui ee erhem joohon setguulchid mn

Зочин
Зочин

Цаанаасаа яаж ийгээд харлуулах даалгавартай ирсэн нэг муу гөлгөн сэтгүүлч төдий нус л байна.

Холбоотой мэдээ

Back to top button