Нийгмийн

Г.Нэргүй: Бодит байдлыг ил гаргасны төлөө "Шантаажчин" гэж харлуулдгаа болих хэрэгтэй

БЗД-ийн дөрөвдүгээр хорооны засаг дарга Б.Бадамгарав хэвлэлд ярилцлага өгсөн нь олныг талцуулаад байгаа билээ. Ярилцлагын үеэр тэрбээр "100 мянган төгрөг өгье" гэсэн нь зарим хүмүүсийн шүүмжлэлийг дагуулсан бол "Хэвлэл ёс зүйгүй хандлаа. Ярилцагчаа хүндэлсэнгүй" гэж буй хүн ч цөөнгүй.

Бид өмнө нь БЗД-ын IV-р хорооны дарга Б.Бадамгаравын байр суурийг хүргэсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд "Ulsturch.mn" сайтын сэтгүүлч Г.Нэргүйгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед юу болсон талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Бодит байдлыг ил тод гаргасны төлөө шантаажчин гэж харлуулдгаа боль гэмээр байна. Биднийг шантааж хийх зорилгоор оччихсон юм шиг ярьж байна.

Бүтэн өнчин хүүхдүүд БЗД-ийн дөрөвдүгээр хороонд амьдардаг. Хороо дүүрэг нь авч хэрэгсэхгүй байна гэсэн гомдол мэдээлэл манайд ирсэн. Хүүхдүүдийн амьдралыг миний бие сурвалжилж ард иргэдэд гарган ил тод хүргэсэн. Тухайн хүүхдүүд бичиг баримтын зөрчилтэй. Аав ээж нь нас барж 5, 6 сар болчихоод байхад хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч чаддаггүй асуудал байгаа.

Зөвхөн бичиг баримтын зөрчлүүдтэй холбоотойгоор шүү. Хорооны нийгмийн ажилтан нь шинэ учраас ажлаа мэдэхгүй байна гээд явсаар байгаад ийм байдалтай болсон. Хорооны ажилчид сар шинийн баяраас хойш нэг ч удаа анхаарал хандуулаагүй юм билээ. Энэ асуудлыг н.Анужин охин өөрөө манайд мэдэгдсэн. Бодит байдалтай танилцаж хорооны засаг даргаас тодруулъя гэсэн зорилготой очсон юм. Улмаар н.Анужин охины яриатай нийцэхгүй илт худлаа мэдээллийг Б.Бадамгарав дарга өгч эхэлсэн. Хүүхдийн мөнгө, тэжээгчээ алдсаны тэтгэмжээ авч байгаа. “Эргэж тойрч байгаа” гэж илт худлаа мэдээлэл өгөхөд нь “та яагаад худлаа яриад байгаа юм бэ” гэсэн. Энэ бүхнийг би баримттай нь дэлгэж мэдээлэл хийнэ. Хийсэн ажлыг нь би үгүйсгээгүй шүү. Мөнгө төгрөг түүнтэй огт яриагүй. Б.Бадамгарав дарга 100 мянган төгрөгөөр яриагаа бэлдэж зураг авахуулах санал тавьсан.

Ажлаа мэдэхгүй үйлдлээ мөнгөөр нуух гэсэн оролдлого гэж би харсан. Тийм учраас бид энэ асуудалд төрийн анхан шатны байгууллага дээр хууль яриад ажил нь явдаггүй ийм нөхөд байдаг. Үүний нэг жишээ бодит байдлыг гаргаж тавьсан. Шантааж хийсэн мэт харлуулж байгаад харамсаж байна. Бензиний мөнгө нэхсэн асуудал яригдаж байна билээ. Бензиний мөнгө нэхэж, хороо шантаажлах хүртлээ доошоо орсон юм байхгүй. Одоог хүртэл бидний араас 500 мянгаас 5 сая хүртэл мөнгө өгье бичлэгээ авчих гэсэн зүйл ярьж байна. Бодит байдлыг ил тод болгосны төлөө шантаажчин болгох оролдлого хийж байна.

-“Маргааш ирээд цэгцтэй мэдээлэл аваарай” гэж хэлсэн гэсэн шүү дээ?

-Ор үндэсгүй мэдээлэл. Энэ үйлдэлдээ бантахдаа “эгч нь бэлдэж байгаад оръё 100 мянган төгрөг өгье” гээд эхэлсэн. “Эгчээ яах юм бэ. Энэ хүүхдэд хэдүүлээ тусалъя  та дэмжээд  өгөөч, нэвтрүүлэг хийе, олон нийтэд цацъя” гэсэн чинь “би чамд 100 мянган төгрөг өгье” гээд хаалгаараа гаргахгүй дайраад эхэлсэн. Миний халаасанд 100 мянган төгрөг хүчээр хийчихээд гараад зугтсан шүү. Би хойноос нь хөөж, Жуковын автобусны буудал дээр очиж, өөрийнх нь халаасанд хийн та хорооны засаг дарга байж ийм байж болохгүй шүү гэж хэлээд явж байсан. Өөрөө ийм ёс зүйгүй үйлдэл гаргасан.

-Тэгвэл маргааш нь очиж ахин мэдээлэл авсан гэсэн үг үү?

-Маргааш нь очсон. Тэр дор нь цацсан асуудал байхгүй. Энэ хүнийг харлуулах гэсэн оролдлого биш. Надаас учирлаад гуйхад нь анх удаа ярилцлага өгч байгаа учиртай юм бол юу хийсэн, ямар арга хэмжээ авснаа бэлдээд холбогдох хүмүүсээ байлгаад байж бай гэж хэлсэн. Тухайн өдөр нь орхиод ярьсан. Маргааш нь халамжийн хэлтсийн дарга н.Шүрэнцэцэг, Б.Бадамцэцэг нар өөрөө байсан. Тойрч суугаад ярьж хөөрч цаасаа хараад хийсэн ажлаа надад танилцуулчих гэдэг зүйлийг би ярьсан.

Ийм боломжийг нь өгсөн. Өмнө нь дамжуулсан шууд мэдээлэл дээр ярьсан зүйлс нь зохиол байсан. Гурван хүүхдэд очиж байгаа мөнгө нь нас барсан ээжийнх нь данс руу л орж байгаа нөгөө хүүхдүүд нь мөнгөө авч чаддаггүй. Хамтарсан баг нь маш удаан хариуцлагагүй хандсан. Б.Бадамгарав дарга хамаатан садан нь ч тоохоо больсон амьдрал миний хийх ёстой ажил биш гэж надад хоёр гурван удаа ярьсан. н.Анужин охины асуудалд би тусалмааргүй байна гэж ярьж байсан. Үүний дараа н.Анужин охины нас барсан ээжийн нь найзынх нь охин нь хорооны өрхийн эмнэлэгт ажилладаг. Тэр хүүхэд рүү н.Анужинг энэ үйлдлээ зогсоо гэж хэл гэдэг байдлаар ажлаас нь хална гэдэг дарамтыг өгсөн.

Ёс зүйгүй үйлдлийг Б. Бадамгарав дарга их гаргасан. Хөөцөлдсөн ажил нь явдаггүй гэдэг асуудлыг иргэд нь хүртэл ярьж байгаа. Ажлаа мэдэхгүй асуудлыг ил тод болгосон. Яагаад гэвэл ийм хүн хороо удирдаж болдог юм уу гэдэг зүйлийг өөрт нь хэлсэн. Манай хэвлэл мэдээллийнхэн, сэтгүүлчид өнөөдөр ийм зүйлтэй эвлэрээд явж байгаа нь харамсалтай байна.

-Та өөрийгөө энэ асуудалд буруутай гэж бодож байна уу. Та хэр ёс зүйтэй сэтгүүлч вэ?

-Өнөөдөр шударга үнэн байсныхаа төлөө буруутан болчихдог юм бол ёс зүй, шударга ёс яриад яах юм бэ?

-Камер унтраагаагүй бичсэн асуудалдаа тайлбар өгөөч?

-Б.Бадамгарав дарга бичлэг явж байсныг мэдсэн. Хийсэн ажлаа л ярьчих. Таны захиалгат нэвтрүүлэг биш. Чөлөөтэй яриад яваа гэсэн. Өөрийнх нь нүднээс далд бичсэн юм биш шүү дээ. Өөрөө бичиж байгааг нь мэдэж байсан. Зураглаач бичлэг явж байгаа гэж хэлсэн. 100 мянган төгрөг өгье гэдэг нь ямар байдлаар ажилласан болоод тийм арга барил суучихсан юм.

-Б.Бадамгаравтай танайх буцаж холбогдсон уу. Энэ үйлдэлдээ уучлалт гуйх уу?

-Б.Бадамгарав дарга холбогдоогүй. Б.Бадамгарав даргын өмнөөс хүмүүс 5 сая төгрөг өгье гэж ярьсан. Мөнгө төгрөгөөр асуудлаа даруулах гэсэн асуудал явж байна.

 -Хэн, ямар шалтгаанаар мөнгө амласан бэ? Тодруулаач?

-Хэн гэдгийг  нь мэдэхгүй. Ямартай ч энэ бичлэгээ устгаад өгөөч гэж хандсан. Бид нар энэ хүмүүсээс мөнгө нэхээгүй. Ажлаа хийхийг л шаардсан. Бензиний мөнгө нэхсэн гэдэг нь ташаа мэдээлэл

-Б.Бадамгараваас уучлал гуйх уу? цаашдаа яах вэ?

-Ажлаа хийхийг л шаардсан. Шударга үнэнээр энэ асуудлыг ил тод болгосныхоо төлөө уучлал гуйна гэдэг асуудалд таны бодож байгаа шиг тайлбар өгөх бодол байхгүй.

-Та өөрийгөө хэр хүн чанартай гэж боддог вэ?

-Өлсөж цангасан гурван хүүхдийн төлөө явж байна шүү дээ. Хийсэн ажлыг маань хэн ч харсан БЗД-т ямар их асуудал байгааг олж харна. БЗД-ийн 12-р хороон дээр ээж нь хилс хэргээр ял эдэлсэн хүүхдүүдийн амьдралыг өмнө харуулсан. Үзэгчид мэдэж байгаа. БЗД-ийн удирдлагууд ямар арга хэмжээ авсан юм. Үнэхээр хүнд нөхцөл байдал нүүрлэсэн, хүүхдийн эрхийн асуудал бий. Н.Баярмөнх дарга хүүхдийн эрхийн зөвлөлийн дарга нь гэж явж байгаа хүн. Бодит хөрсөн дээрээ иргэдийн амьдрал ямар байгааг мэдсээр байж өөрсдөө гоё харагдах гэдэг.  

Мэдээллийг ил тод гаргах гэсэн сэтгүүлчдээ харлуулах гэдэг ийм л өнгө аяс ажиглагдаж байна. Нэгнээ ингэж харлуулаад яах вэ. Зарим нэг сэтгүүлчид иргэдийн хүнд байгаа амьдрал руу адилхан орооч. Нэг нь яваад иргэдийн амьдралын хүнд нөхцөл байдлыг гаргасны төлөө шантааж хийж байна гэхээр яаж өөрчлөгдөх юм. Ёс зүйгүй үйлдэл мэт харагдаж байж болно. Гэхдээ энэ дарга өөрөө хүний төлөө ажиллаж чадсан байна уу.

Би хүн чанаргүй байсан бол энэ хэдэн хүүхдүүдийн төлөө  ингэж явахгүй.Нэг хүнийг амьдралаас нь салгачихъя гэж явсан бодол байхгүй. Надад хүн чанараас их юм алга. Хүмүүс зөвөөр хараасай.

-Миний асуугаагүй үлдсэн, санаа бодлоо бүрэн илэрхийлж чадаагүй үлдээсэн зүйл байвал та чөлөөтэй хэлж болно?

-Өнөөдөр БЗД-ийн ИТХ-ын хэвлэлийн албаны дарга Б.Төгсбаяр цахим орчинд “бид асуулт асуувал сэгсийтэл хариулна” гэсэн пост оруулсан байна лээ. Бид харин баярлаж байна. Үргэлжлүүлэн тодруулна. БЗД сайн сайхан болоод байгаа юм байхгүй. Хаа сайгүй иргэдийн амьдрал нь хүнд, хүүхдийн асуудал хөндөгдөж байна. Өнөөдрийг хүртэл ганц ширхэг  хүүхэд хамгаалах байргүй газар.

Иргэдийн санал гомдлоор сурвалжлахад хүнд, хүнд кейсүүдээс их юм алга.Удирдлагууд нь болж байгаа бүтэж байгаа гэж яриад л бодит асуудлыг нь ил тод гаргахаар ад үзэж, троллуудаар харлуулах гэж оролдож байгаа нь хамгийн эмзэглэмээр. Байгаа юмыг байгаагаар нь ард түмэн мэдэх эрхтэй шүү дээ.


БЗД-ийн дөрөвдүгээр хорооны дарга Б.Бадамгарав: Ажлаа буруу тайлбарласнаас болж ажилгүй, нэр хүндгүй боллоо

-Таныг өчигдрийн өгсөн ярилцлагаасаа болж ажлаа өгсөн гэж сонслоо. Үнэн үү?

-Үнэн. н.Анужин гээд бүтэн өнчин охин манай хороонд байдаг. "Ulsturch" сайтын сэтгүүлч "Энэ охины талаар танай хорооноос ямар ажил хийж байна. Мэдээлэл авах гэсэн юм" гээд манай хороон дээр ирсэн. Хорооны үндсэн үүрэг төрийн үйлчилгээг анхан шатанд нь үнэн зөв, түргэн шуурхай үзүүлэх, төр иргэнийг холбох.

Тухайн охины асуудлыг би анхнаасаа мэдэж байсан. Тиймээс би энэ өвөл нүүрс, бүх юмыг нь зохицуулж өгсөн. Шинэ жилээр гутал хувцас, цагаан сараар бууз, баншийг нь хүртэл өгсөн. Төрийн албан хаагч учраас надад хувийн бизнес байхгүй. Өөрөөсөө таван төгрөг илүүчилж хувцас хунар хүртэл аваачиж өгсөн. Дүүг нь цэцэрлэгт оруулж, Анужинг дөрвөн жил дээд сургуульд үнэ төлбөргүй сургах асуудлыг шийдсэн.

Мөн газартай болгоно гэх асуудлыг Улстөрч.мн сайтынхантай ярьж байсан. Тус сайтын сэтгүүлч манай ажил дээр ирэхэд нь "Өнөөдөр битгий шууд лайв хий. Нийгмийн халамжийн дарга, мэргэжилтэнтэйгээ хамтдаа, цэгцтэй мэдээлэл өгье" гэж хэлсэн. Шууд дамжуулж байгааг нь мэдээгүй. Тэр завсраа л би тийм үгийн алдаа гаргасан.  Гэтэл таслаад л хамаагүй оруулчихсан байна. Би бурхан биш шүү дээ. Хүн алдаа гаргадаг. Би муу юм хийгээгүй.  Манай хороо төсөвгүй.

Өвөлжин бүх зүйлийг нь зохицуулж энэ тэндгүй гүйсэн. Үүнийхээ төлөө би нийгэмд ад шоо  болж байна. Сэтгэгдлүүд нь үнэхээр хэцүү байгаа биз дээ. Би чинь хүн шүү дээ. Надад хэцүү байна. "Би анх удаа ярилцлага өгч байна. Больчих. Маргааш цэгцтэй мэдээлэл өгье" гэсэн чинь "Бензин тос гээд хэцүү байна. Ярилцлагаа одоо өгчих" гэсэн. Тэгэхээр нь "Маргааш ирэхэд чинь эгч нь бензин тосных нь мөнгийг өгчихье" гэсэн. Тэгсэн чинь "100 мянган төгрөг өгөх гэлээ" гэж мэдээлсэнд нь гомдолтой байна.

-Камерын ард юу болов?

Бичлэг хийхээ болиоч гэж гуйхад. Камераа унтраасан гэж надад хэлсэн. Камерын ард юу ярьсан гэхээр Анужин охины талаар бүгдээрээ сарын дараа 20 минутын нэвтрүүлэг бэлдье . Энэ нэвтрүүлэг дээрээ хийсэн ажлуудаа ярья гэж ярьж байсан юм. Би хууль бус зүйл хийчихээд тэрийгээ нуух гэж 100 мянган төгрөг өгье гэж хэлээгүй. Тусалсан хийсэн ажил надад байгаа шүү дээ.  Тухайн хүүхдэд төрөөс өгөх ёстой бүх тусламж халамж үйлчилгээг хүргэсэн.

Гэтэл ингээд л буруутан болж нийгэмд ад шоо үзэгдэж байна. Гэхдээ сэтгүүлчийн ёс зүй гэж байх ёстой биз дээ. Би хүн шүү дээ. Өчигдөр дүүргээс дуудаж би ажлаа өгсөн. Энэ миний амьдрал байсан байхгүй юу. Хоёр нялх хүүхэдтэй  хүн шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд эгч нь ямар нэг муу юм хийгээгүй. Муу юм хийгээгүй хэрнээ нийгэмд ад шүү үзэгдэх нь надад хэцүү байна. Ажилгүй болсон. Нэр хүндээ алдлаа, нийгэмд чичлүүлж байна.  Одоо надад юу ч байхгүй. Одоо хэн ч надад итгэхгүй гэхээс айж байна. Сандарч, сэтгэл санаагаар унаад хэцүү байна. Ингээд би бүх юмаараа хохироод л дууслаа. Нэг сэтгүүлчийн ёс зүйгүй байдлаас болж миний амьдрал орвонгоороо эргэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-04-22 08:40

Сэтгүүлч үнэхээр ёс зүйгүйн үнэн ш тээ. Арай л дэндүү

Зочин
Зочин
2022-04-23 10:09
Reply to  Иргэн

НЭРГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ТЭНЭГ ХҮН ЮМ. СЭТГҮҮЛЧ ГЭХЭЭРЭЭ ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ БАЙДАГ ЮМ УУ. ХҮН ЧАНАРТАЙ БАЙЖ СЭТГҮҮЛЧ БОЛДОГ . ХЭН НЭГЭГ ЧАМТАЙ ЮМ ЯРЬЖ БАЙХДАА БИЧЛЭГ ХИЙЧИХЭЭД ТҮҮНИЙГЭЭ ЭВЛЗҮЛЭЭД ЦАЦЧИХВАЛ ЧАМД ХЭЦҮҮ САНАГДАНА ДАА . ЭМЭГТЭЙ ХҮН 2 НЯЛХ ХҮҮХЭДТЭЙ ХҮНИЙГ ХООЛНООС НЬ САЛГАЧИХААД БИ ГЭЭД ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨӨД ЯВААД БАЙХ ХЭРЭГГҮЙ ШҮҮ НЭРГҮЙ

Зочин
Зочин
2022-04-22 08:40

хорооны хүмүүс бол маш хойрго.бүтэн 3 сар шахуу наад 4р хороогоор явж яг ийм асуудлаар явсан .мхш шаргуу явж бж бүтээсэн.ер нь бол хойш тавиад маргааш нөгөөдөр 1 дэх гм буцаадаг.цахим үнэмлэхийг канондуулж нотриатдуулна.маш бүдүүлэг орчин доо.БЗД ийн хороо х�##�амжийхан дандаа б�##�иар мэдээлэлд өртөж бдаг хөгжилгүй дүүрэг.хүний өөдөөс цэгцтэй 5 үг ярьчдаг иргэдээ хүндэлдэг өнчин ядуусаа энэрсэн хүн хороонд ажиллах ёстой.хүнсний т�##�он мөн ахмадын сувил�##�ийн мөнгө хус�##�т наад дүүргээс чинь гарсан мэдээлэл бдаг биздээ

zochin
zochin
2022-04-22 09:12

bitii huts chi vnen ontsgvi hvn muutai arilsan dotortoi zaluu gej haragdsan shv.iim baidlaar nerd garhiig hvssen chmd bol esregeeree ner hvnd chin muudsan bh

Arai arai
Arai arai
2022-04-22 10:42

Сэтгүүлчийн битгий хэл эрийн ч шинжгүй хөгийн гар байна даа ????????????

Биб
Биб
2022-04-22 10:46

Сэтгүүлч сайн ажилласан. Ажлаа хийж чадахгүй байгаа хүн ажлаа өгөх нь зүйтэй. чаддаг хүн нь хүүхдүүдийн төлөө ажиллаг.

Зочин
Зочин
2022-04-22 10:57

"Тойрч суугаад ярьж хөөрч цаасаа хараад хийсэн ажлаа надад танилцуулчих гэдэг зүйлийг би ярьсан." Hamag ymnii darga setguulch shig l sanagdlaa

Зочин
Зочин
2022-04-22 10:57

Ийм сэжгийн сэтгүүлч нар хэзээнээс гараад ирэв ээ сүүлийн жилүүдэд олшрох хандлагатай боллоо шүү.

Зочин
Зочин
2022-04-22 11:40

Гээндээ ч бий гоондоо ч бий гэгчээр �##�ь �##�инд нь асууд�##� байсан байхаа.

bat
bat
2022-04-22 11:53

harah tsarainii tosgonii er baigaa biz dee.m#l deeree gar

Зочин
Зочин
2022-04-22 11:59

10k ugie gesniig hvn bolgon harsashdee

Зочин
Зочин
2022-04-22 12:00

Setgvvlch sn ajillasan

Зочин
Зочин
2022-04-22 12:03

Өнөөдрийн төр засгийн нүүр царай л харагдаж байгаа нь энэ. Төрийн �##�ба ш�##�гуургүй болсон, намын нэр барьсан дээдсүүдийн ар өврийн ха�##�га, авилга төрийн �##�баны нэр хүндийг уландаа гишгэсний нэг жишээ. Мөрөөрөө амьдарч байсан энэ бүсгүйг хэн юуны учир хэний түлхээсээр энэ �##�банд авчирав гэдэг эзэн томилгоо АСУУДАЛ шүү дээ. Энэ бусгүйд ч буруу юм �##�га. Мэдэхгүй, чадахгүй, дээд олон дарга нарын шийдвэр, дэмжлэггүйгээр явдаг ажил биш байх аа. Өнөөдөр шударга үнэний төлөө дөрөв дэх засагл�##�ын төлөө тэмцэж байгаа сэтгүүлчдийг дайрч доромжлох нь хэрээс хэтэрлээ. Ёс зүйгүй сэтгүүлчид ч олширлоо. Хэн хэл ам, хэрүүл сайн хийдэг, хүнийг хүндлэх, ичиж зовохыг мартаж чаддаг, ёс суртахуунгүй, зэрлэг б�##�мад байд�##� сэтгүүлчдийн ш�##�гуур үзүүлэлт болчихсон юм биш үү. Хэцүү цаг иржээ хөөрхий. .

Зочин
Зочин
2022-04-22 15:34

Дээд сургуульд ЕШ өгч, тэнцсэн хүүхэд ордог биздээ. Оюутны 4 жил юугаар амьдрах юм, дээр нь бас нялх хүүхэдтэй, хэн хүүхдийг нь харах пм. Жаахан амьдр�##�тай, хөрсөн дээр буусан юм хийлдээ. МСҮТ- д оруулаад, ажилтай болгооч.

Зочин
Зочин
2022-04-22 16:37

Угаасаа энэ сэтгүүлчид бүгд хөлсний бичээчид, шантаажчид шүү дээ мэдэхгүй хэн бсан юм.

Kca
Kca
2022-04-22 19:18

Хөгийн, хогийн гар. Ажлаа сайн хийхийг л шаардсан гэнээ. Сэтгүүлч хүн ажлаа хэрхэн хийхийг заадаг хүн мөн үү?

Зочин
Зочин
2022-04-22 21:49

Шудрага ёсны цаана хүн чанар байх хэрэгтэй дээ. Хэдэн жилмйн өмнө ринг ч билүү нэг нэвтрүүлэг гараад Нара- тай ярилцлага хийж доромжлоод карергүй болсон нэг сэтгүүлч бий байхаа

Баатар
Баатар
2022-04-22 21:59

Багс ухагч л байна

zochin
zochin
2022-04-23 00:36

Setguulch sain ajillsan sain zaluu bna. Setguulchid buruu baixgui. Xoroony Zasag darga niigmiin ajiltnuud ni iim l xogiin xumuus baidag ni unen shuu dee. Iim xumuus toriin ajlaas z##lax xeregtei. Duureg ajlaas ni xalj zov shiidsen bna Setguulchid amjilt xusiye

1111111
1111111
2022-04-23 08:13

Энэ мэтийн Хорооны дарга нарыг МАН иргэдийн оролцоогүйгээр шууд томилсонтой холбоотой. Зөв. Хүний төлөө ажиллах сэтгэлгүй ёс зүйгүй, боловсрол мэдлэггүй энэ мэтийн нөхдийг ажлаас нь х�##�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2022-04-23 09:04

Хорооны засаг дарга гэх боловсрол багатай чадвар муу хачин хүүхэн ш дээ.

Зочин
Зочин
2022-04-23 09:21

Хороо удирдах хэмжээний удирдахуйн арга барилд сур�##�цаагүй. Ажлын зб-л�##�т бхгүй тийм хийссэн дарцаг шиг л хүүхэн санагдсан шүү. Хорооны ажилчид бол үнэн чадваргүй шүү. Дарга нар нь ийм байхад аргагүй л дээ.

Зочин
Зочин
2022-04-23 09:26

Төрийн �##�ба төрд ажиллаж байгаа хүнээ ажлаас х�##�ах ,�##�даа гаргасан гэж шат бүрээр арга хэмжээ авхуулж мөрдөн дарамтлан зовоож үхэлд хүргэж хүний амь насанд төрөөс дам х�##�дан төр өөрөө арга хэмжээ авах гэдгээрээ амь насанд нь дам х�##�дан егүүтгэдгээ болимоор байна Алдаа гаргасан бол сануулсан ахиж тэгэхгүй гэсэн бол ажлаа хийдэг энэ тэр болмоор байна Ганц хүүхдийн гар луу цохисноос �##�чихсан биш дээ багшийг нь ажлаас х�##�аад цус харв�##�т үүсгэж ухаа �##�даж унат�##� нь хямраагаад тэр хүнд чинь бас амьдарч ажиллах эрх байгаа Энэ Монгол улсын иргэн учраас Монголдоо ажиллаж амьдрах эрхтэй байгаа Сүүлийн үед ажилтай байх гэдэг эрх том хүмүүст үгүй боллоо Ялангуяа төрд гарагсад өөрсдөө соци�##�измын үеийн үлдэгдлүүд мөртлөө 40 өөс дээш насныхныг сэтгэл санааны дарамт учруулах зовоож эд эсийг нь үзүүлэн нэг шөнийн дотор л амь насанд нь дам х�##�дан амиа хорлох цус харвах зэргээр төрөөс дам цаазаар авдаг боллоо Хүүхэд нохойн хэрүүл дуу�####�ггүйн үлгэрээр багш нар үүнд маш их өртөж байна Алдаагүй хүн гэж юу байх вэ Өөгүй өндөг шиг хүн гэж байхгүй Монгол иргэнийг Монголдоо эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж амьдрах эрхээр хангая Хангаж чадахгүй �##�ж байхаар төлөвлөж байгаа бол огцорцгоо Төр ийм болохоор ажилгүй муухай санаат хүмүүс мөрдөн байцаагч мэт л гэр орныг хүртэл тандаж эд мөнгийг хүртэл тоолох гэж багш нарыг зовоодог болсон гэнэ

Зочин
Зочин
2022-04-23 09:41
Reply to  Зочин

Хүүхэд хүчирхийлсэн нэрээр багш нарыг их зовоодог болсон Гарыг цохьсонд нь сануулах арга хэмжээ авах Хүүхэд �##�чихсан биш Эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ тэр байтугай дарамт�##�ж загнаж зодож �##�ь байхгүй муухайгаар амь насыг хохироож л байгааг бүх хүн мэдэж байгаа шт Нийгмийн суурь буруу 90 оны нийгэм чинь л цөөхөн Монголд тохирохгүй байгаа гэсэн үг биз дээ

Зочин
Зочин
2022-04-23 09:42
Reply to  Зочин

Энх Амг�##�ан сайд тэгээд өөрөө Өөгүй хүн үү Хэдэн багш нараа ажилгүй ажиллах эрхгүй болгож байна

Зочин
Зочин
2022-04-23 09:29

Төр ингэж ажилласан хүнийхээ аминд хүрч дам цаазаар авч хүн �##�даг болсон

Зочин
Зочин
2022-04-23 09:33

Танай сайт ямар шударга биш аймхай юм Үнэн үг бичихээр устгаад байна Арчаагүй Төр ингэж ажилласан хүнээ дам �##�даг болсон шүү Амиа хорлох шатаах зэргээр ажилласан ажилтан үхэж л байна шт

зочин
зочин
2022-04-23 09:41

шудрага ёс ,ёс зүй л гээд байдаг . Энэ сэтгүүлч бодит байдлыг илчилсэн байна . Тэр хөөрхий хүүхдүүдийг өрөвдөх сэтгэл �##�гуу . Ажилаа хийж чадахгүй байгаа авгайг өмөөрч үхлээлдээ новшнууд....Монголчууд нээрээ бүтэхгүй ээ

Зочин
Зочин
2022-04-23 09:55

До яамны шивнээч нэг гэж хүмүүс байсан гэдэг шиг Тэр үед улс орноо босгох гэсэн үе байсан Одоо нэгэнт босгоод дэлхийд данслаад өвгөд үлдээчихсэн эх орныг хөгжүүлэхдээ төр засгийнхан минь шивнээчнээр яах нь вэ Ямар бүдүүлэг юм бэ Эх орноо хөгжүүлэхэд үлдээж өгсөн эх орон дахь хөрөнгийг нь эвтэйхэн зарцуулаад сурч соёлжих барьж бүтээх хөгжих чиглэлд чиглүүлэх эх орноо батлан хамга�##�ахад чиглүүлэхийн оронд Монголыг хэрүүлийн орон болгож бузарл�##�аа Эх орны амин чух�##� асууд�##�д үг дуугарахгүй мөртлөө гэр орны хүүхэд нохойн хэрүүл �######�ний б�##�айр�##� дүүрч айл гэр хүн зон амг�##�ан эрүүл амьдрах аргагүй боллоо Монгол хэрүүлчийн орон боллоо

Зочин
Зочин
2022-04-23 10:08

Муу хэлсэн соц үед хүн бүр шүүх шоронг мартсан байлаа Хууль байх ч заав�##� мэдэж байх ч шаардлагагүй төр засагтаа тийм итгэлтэй байлаа Шүүх шорон байсан Гэхдээ хоосон Эмнэлэг байсан гэсэн ч өвчтөнөөр дүүрдэггүй Хоосон шахуу Одоо хүн бүр өвчтэй айл бүр хэрүүлтэй Албан байгууллага нь айл гэр мэт хэрүүлтэй Ажилтан нь ажиллах эрхгүй Алдаа гаргасан �##�бан байгууллагын нэр хүнд гэх солиоролд автсан дарга сайд хууль арга хэмжээ гэдгээр ажиллаг�####�а �##�ж �##�лага үйлддэг боллоо Эцэстээ энэ яам ч байсан Албан байгууллага ч байсан Монголынх шүү Монгол иргэд �##�даа оноо гаргасан ч ажиллаж байх ёстой газрууд шүү Юу болоод байна аа Ганц тэр байгууллагын дарга гэр биш шүү Монгол хүн ажиллах эрхтэй газрууд шүү Монгол хүнээ хийж байгаа ажилд тогтвортой ажиллах нөхцөлөөр төрөөс хангаж өгөхгүй юм бол огцорцгоо 10 тэрбум хүнтэй улс орон биш 3 сая Монгол хүнээ төр минь ямар их зовоодог бэ Ямар их хэрүүл хэл амаар гаргасан шийдвэрээрээ амь насыг нь дамаар егүүтгэж байна вэ

Зочин
Зочин
2022-04-23 10:14

Нямбаатар сайдад хэдэн үг даймаар санагдлаа Чи санаачилсан хуулиараа Монгол хүн бүрийг шүүх цагдаад очихоор болголоо Тэнд чинь очих дуртай хэн байх юм бэ Чи яасан их Монгол хүний эх орондоо тайван амьдрах эрх чөлөөг хясаж боодог хүн бэ Чиний Монгол биш Монгол хүн бүрийн эх орон шүү Төр засаг огцор

Зочин
Зочин
2022-04-23 10:22
Reply to  Зочин

Сайд эрхтэн дархтнууд шиг эх орноо харийнханд худ�##�даагүй энгийн иргэдээ зовоодгоо болиоч ээ Төр засаг

Зочин
Зочин
2022-04-23 10:30

Зөрчлийн хууль гэдгээрээ Монгол хүний х�##�аасыг хоосолж ядуурлыг нэмэгдүүлэгч Хууль зүйн сайд Нямбаатар чи хэн бэ

Зочин
Зочин
2022-04-23 14:16

10k gedgiig hun buhen harsan tod l haragdaj bsan.er ni bolobsrol muutai ajlaa meddeggui huneer horoon darga tabisan ni buruu.ajlaa sain meddeg hun bagahaan ududur tutmiin yariand budrehgui l dee.hiisen ajilgui hariutslagagui uchraas l bantaj balarch bgaa shuu dee.chaddag chadbartai setgeltei hund ni ajliig ni uguh heregtei.setguulch yug buruu hiisen gej.ajlaa l hiisendeg.

Зочин
Зочин
2022-04-23 22:15

Хорооны ажилтанууд тэжээчээ �##�дсаны мөнгийн идсэн бх

Xoroonii darga
Xoroonii darga
2022-04-24 18:09

Zuvuu, serguulchid ajil yrihdaa ingej bga ym chin engiin huuustei yaj harits#ag gej sanana,SBD--iin 7-r hor nii dargaa

ганаа
ганаа
2022-04-24 23:34

хүний хэлж яриж байгааг ялгаж сагах ухаангүй бол сэтгүүлч хийх хэрэггүй ш д .

Зочин
Зочин
2022-04-24 23:46

Сэтгүүлч зөв зүйтэй ажилласан байна.4-р хорооныхон өнчин хүүхдүүдийн төлөө сэтгэлээрээ ажилласан бол ажлаа шууд ярих ёстой байсан юм. БЗД-хэн үнэхээр сайн ажилласан бол шууд яриад явах бсан. Сэтгүүлч з�##�уу ЗӨВ АЖИЛЛАСАН БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоотой мэдээ

Back to top button