Нийгмийн

ТАНИЛЦ: 1.3 тэрбумын тавилга худалдан авалтыг ЦАРЦААСАН ТЕНДЕРҮҮД

Энэ долоо хоногийн лхагва гарагт төсвийн тодотгол хийсэн. Улмаар тодотголд хэд хэдэн зүйлсийг онцлон оруулж ирсэн талаар бид тоймлон мэдээлсэн билээ. Үүний нэг нь хэмнэлт байсан.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар анх төсвийн хэмнэлтийн талаар хөндсөн. "Ирэх зургаан сар амаргүй байна. Тиймээс дор бүрнээ хэмнэлтийн горимд шилжих чухал" гэсэн.

Энэ хүрээнд нэг тэрбум төгрөгийн үр ашиггүй тендерийг зогсоожээ.

Тухайлбал Төрийн худалдан авах үйл ажиллагааны “Tender.gov.mn” платформд зарлагдсан төрийн болон төрийн өмчит байгууллагууд тавилга худалдан авах нийт 1.3 тэрбум төгрөгийн дүн бүхий тендерийг цуцалжээ. Үүнд,

  • Улсын дээд шүүх – 400 сая төгрөг,
  • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ – 77 сая төгрөг,
  • Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ – 137.7 сая төгрөг,
  • Тавантолгой дулааны цахилгаан станц – 65.8 сая төгрөг,
  • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ – 61.9 сая төгрөг,
  • Диспетчерийн үндэсний төв – 114.8 сая төгрөг,Дорноговь аймгийн Орон нутгийн өмчийн газар – 200.5 сая төгрөг,
  • Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын Тамгын газар – 45 сая төгрөг,
  • Хан-Уул дүүргийн худалдан авах ажиллагааны алба – 200 сая төгрөг,
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын засаг даргын тамгын газар – 20.1 сая төгрөгөөр тус тус оффиссын тавилга худалдан авахаар тендер зарлаад байсныг хүчингүй болгож, цуцалсан байна.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ih yum hiijdee haha

Зочин
Зочин

Архиа хасаагүй

Холбоотой мэдээ

Back to top button