ЖУРАМ: Хүүхдээ хүчирхийлсэн ээж, аавын дансанд хүүхдийн мөнгийг түр ОЛГОХГҮЙ
ХНХ-ын сайд А.Ариунзаяа өчигдрийн /2022.04.22/ Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр хүүхдийн 100 мянган төгрөгийн тэтгэмжид хамаарах зүйл ярьсан нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр “Хүүхэд хүчирхийлэлд өртсөн нь тогтоогдсон бол 100 мянган төгрөгийн тэтгэмжийг эцэг, эхэд нь олгохгүй” гэсэн агуулга ярьсан юм.
Тэгвэл энэ нь шинэ сэдэв биш аж. Тодруулбал, 2022 оны нэгдүгээр сард 19-нд Засгийн газрын 36-р тогтоол батлагджээ. Тус тогтоолоор “Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулах, хуримтлуулах, бүртгэх, олгох журам”-ыг шинэчлэн баталсан байна.
Харин шинэчлэн баталснаар, журмын 5.2-т “...дараах тохиолдолд хуримталыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана” гэж заасан бөгөөд үүнд дээрх агуулга багтсан байгаа юм. Өөрөөр хэлбэл, 5.2.3 дахь хэсэгт “Эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан” тохиолдолд гэж зааж өгчээ.
Улмаар, дээрх агуулга бүхий үйл явдал тохиолдсон нь тогтоогдсон бол тэтгэмжийн мөнгийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь дансанд биш хүүхдийн нэрийн данс руу шилжүүлэх юм байна.
Журмын 5.2-т үүнээс гадна дараах тохиолдлуудыг тусгажээ:
- 5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
- 5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
- 5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
- 5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.
- 5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
- 5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.
Г.САНСАРМАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хуухдийн эрх зорчигдоход хуртэл танил талдаа уйлчилж байхад юу хэлэхийн хуухдийг харахад ноцтой зодож гэмтэл бэртэл узуулээгу бол сэтгэл зуйн хямрал дарамт узуулэх нь авч хэлцэдгуй асуудал юм бна гэж ойлгосон уул нь хуулиндаа их тодорхой заасан бгм даан ч биелуулдгуйм бсан
Хүүхдээ үл хайхарч хүчирхийлээд байдгийг нь мэдсээр байж сайдаасаа эхлээд тэдгээр хүүхдүүдийг аварч хммгаалдаггүй юмуу Энэ одоо юу вэ. Хамгаалах үүрэгтэй сайд нь харин ч нэмээд хүүхдийн мөнгийг нь өгөхгүй нэмж нийлж хүчирхийлдэг байж болохгүй. Үл хайхардаг аоаичин эцэг эхчүүдээс хүүхдийг авч хамгаалахыг шаардаж байна. Гэр бүлд нь байлгах бол шууд хараа хяналтдаа авч хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлээч. Ямар бүдүүлэг арчаагүй яам сайд вө. Мөнгө яриад чичрээд үхлээ лдээ