С.Чинзориг: НДШ-ийн буцаалтыг ажилтанд биш ажил олгогчид өгөх хэрэгтэй
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар яг одоо төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Би нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтыг зөв гэж харахгүй байна. Хэрэв буцаан олгох гэж байгаа бол ажилтанд биш ажил олгогчид олгож, ажлын байраа хадгалахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэв.
Үүнд ХНХ-ын сайд А.Ариунзаяа "Нийгмийн даатгалын сангаас биш Улсын төсвөөс буцаалтыг олгоно. Энэ бол бага цалин орлоготой иргэд рүү чиглэсэн богино хугацааны л арга хэмжээ. Үнийн өсөлтөд маш ихээр өртөж байгаа бага орлоготой хөдөлмөрчид, сайн дурын даатгуулагчдад төсвөөс үзүүлэх нэг удаагийн дэмжлэг " хэмээлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Цэцэрлэгүүдийн хувьсах зардлуудыг эцэг эхэд нь өгнө гээд байгаа юм. Хэнд өгөөд хэнд нь өгөхгүй гээд байгаа юм. Хот хөдөөгийн ялгаа гарах гээд байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Би нэг талаасаа хэмнэж зөв зүйл рүү оруулах гэж байгаа хэрнээ нэг халамжыг болиулж нөгөө халамжаар солиод оруулаад ирэх хэрэгтэй. Тэтгэвэрт гараад 36 сарын тэтгэмжээ авчихаад буцаад төрд ажиллаж байгаа маш олон хөгшчүүл байна. Манай дүүрэг дээр ч бий. Гэтэл сургууль соёл төгсөөд ажил хийж чадахгүй байгаа өчнөөн боловсролтой залуус байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ новьш өөрөө олигархи компаны захирал юм байна лдаа муу новьш
Тэтгэвэрт гарчихаад буцаад ажиллаж байгаа хөгшчүүлийн оронд залуучууд ажиллах нь зөв дөө. Хөгшчүүл тэтгэвэртээ гарсан л бол ядаж төрийн алба, төрийн өмчит үйлдвэрийн газруудад ажилд авдаггүй байх хэрэгтэй. Залуу хүмүүс сургууль төгсөөд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллах гэхээр ажил олдохгүй байна. Залууст ажлын байр хэрэгтэй