Орцонд бензин үнэрлэж, эмэгтэй хүүхэд айлгасан иргэнийг шалгаж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн зургадугаар хороонд байрлах Хайрхан хорооллын Мандах СӨХ-ноос сэрэмжлүүлэг мэдээлэл нийтэлсэн.
Тодруулбал, Хайрхан хорооллын 13 дугаар байрны орцонд эрэгтэй хүн бээлийд бензин шингээж үнэрлэн улмаар гэртээ орох гэж явсан эмэгтэй хүүхдийн араас дагаж орох гэж айлгасан байна. Тухайн үед жижүүр камераар харж сэжигтэй санагдсан тул араас нь дагаж, үйлдлийг таслан зогсоож хөөж гаргасан байна.
Тэгвэл эл мэдээллийн мөрөөр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн бүртгэлд авч шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлжээ.
Тиймээс иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж энэ мэт хүмүүсээс үр хүүхэд болон хүүхэд эмэгтэйчүүдээ хамгаалж орц хонгилдоо орсон сэжигтэй хүмүүсийг харж хянаж шаардлагатай бол холбогдох газар нь хандах шаардлагатай байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.