Нийгмийн

ХЭРГИЙН МӨРӨӨР: Талбайгаар давхисан жолооч өмнө нь мөн согтуугаар жолоо барьж, машинаа ачуулж байжээ

Энэ сарын 11-ны өдрийн 12:50 цагт Сүхбаатар дүүрэг зургаадугаар хорооны нутаг дэвсгэр “Сүхбаатарын талбайн” төв хэсэг рүү улаан өнгийн Toyota Aqua маркийн автомашин нэвтрэн орсон. Цагдаагийн байгууллагаас үйлдлийг таслан зогсоож шалгахад жолооч П нь  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож дээрх үйлдлийг хийсэн нь тогтоогдсон байдаг.

Согтолтын зэргийг шалгахад 1.77 хувийн согтолттой буюу бараг ухаангүй шахам согтуу явсан болж таарсан. Тиймээс тухайн этгээдийн тээврийн хэрэгслийг түр саатуулж, эрүүлжүүлж байгаа талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

-ДӨРВӨН САЯАР ТОРГОЖ, ЖОЛООДОХ ЭРХИЙГ НЬ НЭГ ЖИЛЭЭР ХАСЖЭЭ-

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр тус зөрчилд Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс шалгалтын үйл ажиллагааг явуулж, хариуцлага тооцжээ.

Тодруулбал, Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 з/-д заасан ..., тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах (тэмдгээр тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд), ...., хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар руу дур мэдэн нэвтрэх, …, гэсэн жолоочид хориглосон заалтыг зөрчсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 14.7.3.1-д заасан "согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" гэдэг үндэслэлээр 400 нэгж буюу дөрвөн сая төгрөгөөр торгож, жолоо барих эрхээ нэг жилээр хасуулжээ.

-ӨНГӨРСӨН ОНЫ ДОЛДУГААР САРД МӨН СОГТУУГААР ЖОЛООДОЖ ЯВААД, МАШИНАА АЧУУЛЖ БАЙЖЭЭ-

Тухайн үед жолооч П ганцаараа яваагүй бөгөөд хажуудаа бас нэг хүнтэй, тэр нь бас согтуу байжээ. Түүнчлэн машиныхаа цонхнууд, урь шилэнд улстөрчдөөс шаардлага нэхэж буй уриа лоозонгууд наалттай байсныг эх сурвалж мэдээлсэн юм. Тэд "Согтуурсан үедээ талбай руу орчихож. Өөр элдэв санаа зорилгогүй" хэмээн мэдүүлэг өгсөн гэх.

Түүнчлэн Их тэнгэрийн ам орчимд 2021 оны долдугаар сарын 25-нд уг тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад мөн баригдсан бөгөөд ачигч машинаар ачиж байжээ. Түүнчлэн зогсохыг хориглосон газарт зогсоод машинаа хоёр ч удаа ачуулж байсан байх юм. Мөн ББСБ-ын нэр дээр бүртгэлтэй байх бөгөөд лизингээр авсан машин бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-23 11:53

Нэг сайхан агсам тавьж дээ

Зочин
Зочин
2022-04-24 09:37

Өмнө нь 21 онд мөн согтуугаар жолоо барьж яваад журамлагдсан гэжээ.Тэр үед нь яагаад эрхийг нь хасаагүй юм вэ.

ZOCHIN
ZOCHIN
2022-04-24 16:59

AGSAM TAVIH N YAHAV...GEMGUI HUMUUSIIG ALAAGUI N L IH YM...IIM M#LNUUDIIG YUGII N UUGSHUULDGIIN...AVILGACHID IIM HUMUUS HOERIIG SHUUD L USTGALD.....HATUU CH UNEN UG SHUU...BIDNII MUU AMDARCH BGAAGIIN HOER TOM SUL TAL...AVILGALARHIDALT...

Зочин
Зочин
2022-04-24 20:17

400k chin 400.000 shdee site iin setgvvlchirentservvdee

Холбоотой мэдээ

Back to top button