Нийгмийн

Ж.Сүхбаатар: Хөнгөн галт тэрэг ашиглалтад оруулахыг яагаад болиулж, хөгжлийг гацаасан бэ

УИХ-ын чуулганаар төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийг төслүүдийг хэлэлцсээр байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүү асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Нийслэлийн түгжрэл улсын асуудал болсон гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Түгжрэл бөөгнөрөлтэй бид дайн зарлачхаад байгаа. Энэ дайнд бид ялагдаж яваа. Шийдлүүдийн нэг нь нийтийн тээврийн хэрэгслийн, замын асуудлууд. Үүний тулд хөнгөн галт тэргийн шийдлийг Ерөнхий сайд дэмжсэн. Сангийн яам тооцоогоо хийсэн. Өрийн таазтай холбогдуулаад түр хороон дээр ч тайлбараа хийсэн. Гэтэл төсвийн байнгын хороон дээр хэдэн дарга ярьж байгаад аваад үлдчихсэн. 3 тэрбумыг хэмнэж ядаж байхад 3 их наядын асуудал яриад байна гээд. Бидний зовлон, бэрхшээл юу юм бэ. Түгжрэл биш юм уу. Үүнийг би асуумаар байна. Биш юм аа гэж бодож байвал би ойлгоно. Тэр түгжрэлийг мөнгөгүйгээр эсвэл бага мөнгөөр шийдэж болох гээд байгаа юм уу. Болохгүй байгаа байхгүй юу. Төсвийн байнгын хорооны 19 гишүүнээс дөрөвхөн нь нийслэлийнх. Том мөнгөөр том асуудал шийдэгдэнэ. Эрх баригчид хэдэн автобус авч ирээд тавиад болчих юм уу. Түр хороо чинь муу ч сайн ч байнгын хорооны дайтай. Түр хороо шийдсэн гээд байгаад байх юм. Дараагийн том жагсаал түгжрэлтэй холбоотойгоор болох байх. Би ард түмний төлөөлөгч болохоос энд хэн нэгний албат биш. Түгжрэл бөөгнөрөлөө шийдэж чадахгүй бол ард түмэнтэйгээ жагсах ёстой байхгүй юу. Мануухай болж суух гээгүй шүү дээ. Яагаад Монголыг хорлох гээд байдаг юм." хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин tiim shuu
Зочин tiim shuu

Түгжрэл шийдэх гээд ядчих юм, 3-5 kм т алхаад явчихад болно аяандаа түгжрээд цаг алаад нервтэж байснаас алхаад явчихаж болж байна. Гэтэл та нар энэ хотод хүн алхаад явчих зам хийчихэж чахгүй хий хоосон хуцаад байх юм. Жишээ нь хотын төвөөс ажил тараад урагшаа замын цагдаагийн шинэ гүүрэн доогуур алхаад явах гэхээр нил пургисан шороо хог шороо үүнийгээ шийдээч. Амаараа хуцах биш зүгээр л хийх ажлаа хий.

Зочинчс
Зочинчс

Яг үнэн.

Зочин
Зочин

түгжрэлээ бага зардлаар шийдье гэж бодож байвал нийслэлээ хар хорин руу нүүлгэх хэрэгтэй. Ер нь хамгийн зөв шийдэл блл энэ л байх болно. Үүнийг хожим хойно түүх л гэрчилнэ дээ.

Zochin
Zochin

Өмнө нь агаарын тээвэр мээвэр гээд баталгаа гаргуулаад зээл авчихсан. Юу ч хийглээгүй гээд байна ш дээ. Сумтайбазар мэтийн нөхдүүл сүүлийн үед үлгэр бичээд мөнгө төсөвт тусгаад тэр мөнгөөрөө ТЭЗҮ хийгээд л дуусдаг болоод байгаа шүү дээ. Дараа жил нь нөгөө ТЭЗҮ-гээ тодотгоно гэж дахиж баахан мөнгө тусгаж идэж уудаг аргад гаршсан шүү дээ. Юм хийнэ гэж худлаа ш дээ. ТЭЗҮ хийсэн гэж мөнгө идэхээс өөр юу ч хийхгүй. Сумтайбазарын төсөвт тусгаж батлуулсан мөнгө бол тоо тоймгүй байхоо. Гагцхүүиауил хэрэн болж хэрэгжсэн юм юу ч байхгүй байх шүү

Холбоотой мэдээ

Back to top button