ХУУЛЬ

Фэйсбүүкээр танилцсан хүнээс машин авах гэж очоод 40 мянган ам.доллараа дээрэмдүүлжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 15 цаг 39 минутад “Фэйсбүүкээр танилцсан хүнээс “Lexus-570” маркийн автомашин худалдаж авахаар тохиролцон Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны дэлгүүрт уулзахад миний 40.000 ам.долларыг авч зугтаасан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дээрх гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад 27 настай, эрэгтэй “М” гэгч нь бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Нийт 20-40 насны найман этгээдийг /Эдгээр этгээдүүд нь урд нь өмнө нь 1-2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан/ Улаанбаатар хот болон орон нутгаас дайчлан баривчилж дээрмийн гэмт хэргийн замаар олж авсан 40.000 ам.долларыг хураан аван мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Иймд иргэд та бүхэн бусдаас эд зүйл худалдан авахдаа өөрийн аюулгүй байдалдаа анхаарах, бэлэн мөнгө авч очихгүй байх, зарын бодит байдлыг нягтлах зэргээр гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x