Нийгмийн
ДАТА: Соёлын яам ЗГ-ын нөөц сангаас хөгжмийн зэмсэг нийлүүлэхээр 325 сая төгрөг гаргуулжээ

Соёлын яам 2020 оны гуравдугаар сарын 14-нд Протек ХХК-ны данс руу хоёр удаагийн гүйлгээгээр 325.547.800 төгрөгийг хийжээ. Гүйлгээний утгыг нь харвал “Улсын филармонд хөгжмийн зэмсэг нийлүүлэх гэрээний хөтөлбөр” хэмээсэн байна. Энэ хоёр гүйлгээг хийхдээ эхний удаад 178,541,000, хоёр дахь удаад 147.006.800 төгрөг шилжүүлжээ.

Харин уг мөнгөний эх үүсвэрийг харах юм бол Засгийн газрын нөөц сангаас 2022 оны гуравдугаар сарын 12-ны өдөр “Улсын филармонд хөгжмийн зэмсэг нийлүүлэх ажлын санхүүжилт” гэсэн утгатайгаар орж ирсэн байна. Засгийн газрын нөөц сангийн төсвийн ерөнхий захирагч нь Сангийн сайд Б.Жавхлан.
Х.УМААХАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
яаанаа жавхлан гэж бас нэг гэмгүй мафи
Соёлын сайдыг гайгүй гэж бодож байтал бас бүтэхгүйнэ ээ. Нөөцийн сангаас гаргуулаад байхдаа ч яахав.
Эцгийгээ дууриас ан бас нэг луйварчин. Жаахан ч гэсэн юм үзэж нүд тайлсан хүн шиг бай өлөн чононуудаа
Чинбат охиноо тэрбумаар сайд болгосон гэж ярьцгаадаг.Одоо тэр мөнгөө нугалж олохоор улайрцгааж байна уу.