Нийгмийн

ЭЕШ-д үнэ төлбөргүй бэлтгэх “Мэдлэгээ хуваалцъя” төсөл эхэллээ

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Мэдлэгээ хуваалцъя” төсөл өнөөдөр /2022.04.23/ эхэллээ. Үйл ажиллагааг нээж МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг үг хэлж, Нийгмийн тухай мэдлэг хичээлийн зөвлөх багш, МУИС-ийн зөвлөх профессор Р.Дарьхүү, сургагч оюутан О.Анар нар сургалтын талаар товч мэдээлэл өгч, анхаарах зүйлсийг танилцуулсан юм. 

Төслийн хүрээнд МУИС-д ЭЕШ-ын өндөр оноотой элссэн суралцагчид, МУИС-ийн профессоруудын хамт Монгол хэл, Математик, Нийгмийн тухай мэдлэг, Физик, Хими, Биологи, Газарзүй, Түүх, Англи хэл, Орос хэл гэсэн 10 чиглэлийн дагуу ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад туршлага, мэдлэгээ хуваалцана. 

Нээлтийн үйл ажиллагааны дараа “Мэдлэгээ хуваалцъя” төслийн сургалтууд эхэлж сурагчид өөрсдийн суухаар бүртгүүлсэн хичээлүүд рүүгээ орцгоолоо.

“Мэдлэгээ хуваалцъя” төсөл 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс Бямба, Ням гарагуудад 100% үнэ төлбөргүйгээр МУИС-ийн хичээлийн 2-р байранд явагдана. МУИС-ийн оюутан залуус цаашид энэхүү аяныг тогтмол зохион байгуулж мэдлэгээ хуваалцах болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-24 12:44

Энэ жилийн төгсөгч нарыг аваа юу ирэх жилийн төгсөгчөа хэзээ яаж бүртгэх вэ

Холбоотой мэдээ

Back to top button