СПОРТ
Ө.Батзул Ираны бөхөд ялагдаж мөнгөн медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотын "Буянт Ухаа" спорт цогцолборт тав дахь өдрөө боллоо. Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй таван жингийн барилдаан эхэлж Монголын шигшээ багийн таван бөх медалийн төлөө барилдахаар шалгарсан.
Тодруулбал, хүрэл медалийн төлөө
- -57 кг жинд ОУХМ З.Занабазар - Японы Рикүто Арайтай
- -65 кг жинд ОУХМ Ц.Цогбадрах - Японы Кайки Ямагүчитай
- -70 кг жинд ОУХМ Э.Тэмүүлэн - Энэтхэгийн Навеентэй
- -79 кг жинд ОУХМ Э.Бямбадорж - Японы Юдай Такахаши
- Алтан медалийн төлөө -97 кг жинд Ө.Батзул - “Ташкент-2014” ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Дохагийн Азийн аварга Ираны Мохаммадхоссейн Мохамаддиантай барилдсан.
Улмаар Ө.Батзул учраа бөхдөө 11-0 харьцаагаар ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Харин бусад тамирчид ялалт байгуулж чадсангүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялна гэж боддог юм уу