Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагштай байна

Барилгын улирал эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар, Нийслэлийн Орон Сууцны Бодлогын Газрын дарга Г. Ганхүү нар Баянзүрх дүүргийн 12 хороо В, Е хэсэгчилсэн талбайн гэр хорооллын дахин барилгажуулах төсөлд шалгарсан "Гурван Бухат", “Скай вип констракшн”, “Батхэрэйд” ХХК-ний барилгажуулах ажлын явцтай газар дээр нь танилцаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэж ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б. Сүхбаатар хэлэхдээ "Ард иргэдийнхээ эрүүл аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэн гэр хорооллын нүхэн жорлонг буулгаж, үнийн өсөлтийг сөрөн зогсож байгаад баяртай байна. Нийслэл, Иргэн, Хувийн хэвшлийн хамтын түншлэл, шийдвэрээр Гэр хорооллыг барилгажуулах төсөл урагшлах ёстой. Цаашид хотын зүгээс бүхий л талаар аж ахуйн нэгжүүдээ дэмжиж ажиллана. Манай төслүүд хэрэгжсэнээр иргэдийн амьдралын чанар дээшлэн, газар эдийн засгийн эргэлтэд орох, ажлын байр нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй ногоон ирээдүйг үр хойчдоо өвлүүлэх өндөр ач холбогдолтой юм.
Баянзүрх дүүргийн 12-р хороо Е хэсэгчилсэн талбайд 23.3 га газарт 4000 айлын орон сууц, 500 хүүхдийн цэцэрлэг, 1000 хүүхдийн сургууль, В хэсэгчилсэн талбайд 25.6 га газарт 3200 айлын орон сууц, 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орох юм. Одоогоор В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Батхэрэйд” ХХК нийт талбайн 30 гаруй хувийг орон сууцжуулаад байна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Скай вип мэтийн хогийн компаниуд яахаар тендерт ш�##�гараад байдаг юм бэ барьсан барилгууд чанаргүй гадаа тохижилт хийдэггүй компаниуд тендерт ш�##�гараад байдаг. Сайн ш�##�гаж тендер явуулаачээ.