Нийгмийн

“Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд ахмад генералууд нэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан эхлүүлсэн. 

Энэхүү санаачилгыг дэмжин “Монгол Генерал” ТББ, Сүхбаатар дүүргийн засаг даргын тамгын газраас “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан тус дүүрэгт байрлах Дамбадаржайлин хийдийн дэргэд “Генералуудын төгөл” нээн мод тарих ажлыг /2022.04.23/ өнөөдөр зохион байгууллаа. 

Арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, хошууч генерал Ж.Болд болон даргын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хошууч генерал Б.Пүрэв, хошууч генерал Ч.Амарболд, хошууч генерал Д.Сандаг-Очир нар оролцов. 

Тарьсан модыг ургуулах нь чухал учраас урт хугацаанд тогтвортой арчилж, ногоон орчин бүрдүүлэх менежментийг боловсронгуй болгоход анхаарч ажиллахаа өнөөдрийн арга хэмжээний үеэр онцолсон юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд хувь хүн, албан байгууллагууд идэвхтэй оролцохыг эрхэм хүндэт генералууд уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button