Удахгүй чөлөөлөгдөх орлогч, дэд дарга нар ажилгүйдлийн тэтгэмж авбал багадаа 150 саяыг зарцуулна

УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг хэлэлцэж буй. Тодруулбал энэ удаагийн төсвийн тодотголтой хамт төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулиар дараах асуудлуудыг хуульд тусгайлан заагаагүй бол УИХ болон Засгийн газрын харьяа агентлагууд, ТӨҮГ-ууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглож байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглоно хэмээн заасан. Энэ хуулийн дагуу Засгийн газрын 33 агентлаг дэд болон орлогч даргагүй болно, аймгийн Засаг даргын орлогч 21, сум дүүргийн Засаг даргын орлогч Тамгын газар 22-оор буурна. Зөвхөн дэд дарга, орлогчийг цомхтгосноор 80 орон тоо буурч, 1.3 тэрбум төгрөгөөр зардал буурна гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлсэн.
Харин агентлагийн дарга нарын эрх зүйн байдал нь төрийн албаны тухай хуулиар зохицуулагддаг . Төрийн захиргааны албан тушаал учраас хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагддаггүй юм байна . Төрийн албаны тухай хуулийн есдүгээр зүйлд заасныг харвал ажлаасаа гэнэт халагдсан орон тооны цомхтголд орсон тохиолдолд нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авч болохоор харагдаж байна.
9 дүгээр зүйл.Төрийн албаны санхүүжилт
9.2.Төрийн албаны зардлыг бууруулах талаар төрөөс авах арга хэмжээ нь төрийн албан хаагчид олгох цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмж болон бусад төлбөрийн хэмжээг бууруулах, түр буюу бүрмөсөн зогсоох үндэслэл болохгүй.
Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авах журам
Харин төр засгаас гаргаж буй хэмнэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх 80 гаруй даргыг нэг сая төгрөгийн цалинтай, ажилгүйдлийн тэтгэмж авах болзлыг хангасан хэмээн үзвэл 76 хоногийн тэтгэмж дор хаяж 150 сая төгрөг нийгмийн даатгалын сангаас гарна. Мэдээж энэ бол албан ёсны тооцоолол биш хамгийн бага өртгөөр бодсон нь энэ юм.
Ингээд орон тооны цомхтголд орох агентлагуудын дэд, орлогч дарга нарын нэрсийг хүргэж байна.
№ | Агентлагийн нэрс | Дэд дарга |
1 | Биеийн тамир, спортын улсын хороо | Ц.Одонбаяр |
2 | Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гурван дэд даргатай | Л.Төгсбаяр, Д.Энхсайхан, Б.Мөнхдөл |
3 | Цагдаагийн Ерөнхий газар | О.Амарсанаа, Р.Отгонжргал,Ц.Ням-очир |
4 | Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар | А.Ариунболд |
5 | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар | Мягмарсүрэнгийн Буяндэлгэр |
6 | Цаг уур, орчны шинжилгээний газар нэг дэд даргатай | Б.Баттулга |
7 | Гаалийн ерөнхий газар | Б.Батхишиг, Ц.Гэндэнцэвээн |
8 | Татварын ерөнхий газар | Ц.Цогтжаргал |
9 | Улсын бүртгэлийн ерөнхий газар | Г.Билгүүн |
10 | Архивын ерөнхий газар | Ч.Оюунчимэг |
11 | Гадаадын иргэн, харьяатын газар нэг дэд даргатай | Д.Мөнхбаатар |
12 | Үндэсний хөгжлийн газар | Б.Булганчимэг, Б.Дөлгөөн |
13 | Нийгмийн даатгалын ерөнхий газар | Г.Саран |
14 | Хил хамгаалах ерөнхий газрын төв аппрат | Д.Мөнгөнжин |
15 | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар | Н.Самъяа |
16 | Усны газар | Б.Баянмөнх Дэд даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч |
17 | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар | М.Буяндэлгэр |
18 | Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн | Д.Золзаяа Б.Даваа |
19 | Иргэний нисэхийн ерөнхий газар | Б.Алтанцом |
20 | АМГТГ | Ц.Эрдэнэбаяр |
21 | Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар | Г.Гийхнаран |
22 | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар | Х.Ариунболд, Ч.Оюунцэцэг |
Соёл урлагийн газар | Нэг дэд даргатай | |
24 | Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар | байхгүй |
25 | Стандарт, хэмжил зүйн газар | Нэг дэд даргатай |
26 | Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар | Хөдөлмөр болон нийгмийн асуудал хариуцсан хоёр дэд даргатай |
27 | Эм эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар | Эм хангамж, эмнэлгийн тоног төхөөрөмж хариусан, Чанар аюулгүй байдал хариуцсан хоёр дэд даргатай гэж бүтэц зохион байгуулалт нь гарч ирсэн боловч дэд даргагүй. |
28 | Оюуны өмчийн газар | нэг дэд даргататай |
29 | Харилцаа холбоо,Мэдээллинй технологийн газар | |
30 | Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар | Захиргаа хамтын ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан хоёр дэд даргатай |
31 | Зэвсэгт хүчний жанжин штаб | |
32 | Төрийн худалдан авах ажиллагааны газар | Нэг дэд даргатай |
33 | Жижиг дунд үйлдвэрийн газар | Нэг даргатай |
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
yag unendee ded darga nar ajil hiideg. agentlagiin darga gedeg alban tushaal uls turiin alban tushaal bolood udaj baigaa. salbaraa meddeggui uls turiin tomilgoo hiigdej irsen humuus baidag gedgiig uhaant tur miny medej l baigaa baih daa