Нийгмийн
"ТЭСО" групп гурван жилийн өмнө өөрийн хөрөнгөөр цэцэрлэг барьжээ

"ТЭСО" групп гурван жилийн өмнөөс дэргэдээ 100 хувь өөрийн хөрөнгөөр цэцэрлэг байгуулж, стандарт хангасан орчныг бүрдүүлжээ.
Уг цэцэрлэг яг улсын цэцэрлэг шиг, улсаас эрхлэгчээ томилж урсгал зардлаа гаргаад ажилладаг байна.
Цэцэрлэгт 200-аад хүүхэд хамрагддаг бөгөөд эцэг эх нь амар тайван ажиллаж, улс хөрөнгө оруулалтын зардалгүй нийгмийн үйлчилгээгээ хүргэж тал талдаа өгөөжтэй загвар болжээ. Мөн энэ нь төр хувийн хэвшил хамтарч цэцэрлэг шийдсэн цорын ганц төсөл аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.