Д.Сумъяабазар Ж.Ганбаатарын харизмын эсрэг зангараг гаргав

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Оргил" худалдааны төв өмнөх талбайгаа хашиж, машины зогсоол болгосон нь олон жил маргаан дагуулсан байдаг. Учир нь тэр хэсэг газрыг машины зогсоол болгосноор явган зорчигчид зорчих хэсэггүй, иргэд машины замаар алхдаг байсан юм.
Тэгвэл эл газрыг чөлөөлөх шүүхийн шийдвэр гарснаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж тус төвийн зүүн хэсэг дэх нийтийн эзэмшлийн зам талбайд явган хүний болон дугуйн зам барих ажлыг 2022 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлүүлээд байна. Өөрөөр хэлбэл хувийн бизнесээ маш ихээр хамгаалдаг, бизнесийн зэрлэгдүү харизмтай УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын тэр их сонирхлыг хотын дарга нам дарж, зангараг харуулж чадаж буй дүр зураг харагдаж байна.
Орон сууц, худалдаа үйлчилгээний төв бүхий Энканто цогцолборыг 2018 онд “Камдер” ХХК барьж, нийтийн эзэмшлийн талбайг зөвшөөрөлгүй ашиглан, машины зогсоол барьсны улмаас замын уг хэсгээр явган болон дугуйтай хүн явах боломжгүйд хүрсэн.
Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас талбайг чөлөөлөх санал шаардлагыг удаа дараа хүргүүлж ирсэн. Уг асуудалтай холбоотойгоор иргэд ч мөн хүсэлт гаргасан бөгөөд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “Камдер” ХХК-ийн эзэмшилд хамааралгүй 584 ам метр газрыг чөлөөлөх шийдвэр гарсан юм.
Б.ЦЭЛМЭГ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв ш д. Одоо Ээрмэлийн үйлдвэрийн гадаа байгаа Оргил худалдааны төвийн гадна хашаалчихаад байгаа газрыг нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн болгооч
Ийм панзчин шуналын тулам хэзээ ч ард түмний төлөө ажиллахгүй шүү дээ. Дэлхий яаж дааж бна аа.
маш зөв наад лалрын худалч хулгайч дээрэмчин гишүүдийг нэг нэгээр нь одоо шалгаж шоронд нь оруулах цаг болсон хязгааргүй эрх мэдэл олигархиудад ял хэлэлцэх үе болж дээ
зөв. гэхдээ нээрээ манайхаан, бид бүгд аминчхан ашиг сонирхлоосоо болж ингэж олон хүнийг хохироож байна. Эрх мэдэлтнүүдээ, үрс чинь үлдэх эх орондоо дорвитойхон юм хийцгээгээрэй дээ.
Овоо доо, овоо засаг дарга шиг шийдвэр гаргаж
Зайсан явах замд байдаг том талбайг бас оргил хашаад авсан тэрийг нийтийн амарч салхилах талбай болго
Одоо маршал хотхоны гарц чойжилсүрэн гэж хачин нөхөрт зангарагаа үзүүлэх юм биш үү хотын даргаа
Зөшөөрөл өгөөд байдаг газрын алба л голбуруутан. Хот төлөвлөхдөө явган хүнийхээ эрх ашгийг огт тооцдоггүйгээс ийм их асуудал үүсээд байгаа.
Увс, Ховд зүгийнхэн ч улаан шунахай нөхдүүд их дээ. Ганбаатар бол багадаа Налайхад нүүж ирсэн болохоос увсын улаан шуналтан ш дээ. Тэр цэрлэгэр ногоон нүдийг нь, махан хамрыг нь хараарай.