Нийгмийн
Б.Баттөр НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчтэй уулзлаа

НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан Батбаатарын Баттөрийг хүлээн авч уулзжээ.
Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн Сангийн үйл ажиллагааг танилцуулаад цаашид хүүхэд залуусын төлөө хамтран ажиллах боломжуудын талаар ярилцлаа.
Б.Баттөр нь 2020 онд Монгол HD телевизээс зохион байгуулсан "Ододтой бүжиглэе" шоу тэмцээний ялагч бөгөөд шагналын мөнгө болох 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн Санд хандивласан юм.
Энэхүү шагналын мөнгөөр Монголын Жюү Жицүгийн Холбоотой хамтран Хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл” төвд бие хамгаалах урлагийн клуб нээн тус төвд амьдардаг хүүхдүүдэд спортоор хичээллэх боломжийг олгоод байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэе. Уха�##�аг дүүдээ