Эрүүгийн хуульд 450 мянгаас 1.3 саяар торгох ялтай "Доромжлох" заалт оруулжээ

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгүүд хийж, ерөнхийдөө бэлэн болжээ. Эх сурвалжийн мэдээллээр ирэх долоо хоногоос Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн байна.
Тэгвэл эл хуулийн төсөлд "доромжлох" заалт шинээр оруулжээ. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг доромжилсон бол эрүүгийн хариуцлага хүлээж, хэрэгтэн болно гэсэн үг. Тодруулбал эл хуулийн төсөлд:
13.15 дугаар зүйл. Доромжлох
1.Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
Үүнээс гадна хуулийн төсөлд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж байгаа бөгөөд ингэхдээ энэ бүлгийн зарим төрлийн гэмт хэргийн шинжийг тодорхой болгох, зарим гэмт хэргийг шинээр нэмж хуульчлах, оногдуулах ялын бодлогыг чангатгах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэхтэй уялдуулан хөөн хэлэлцэх хугацааг нэмэгдүүлэх, энэ бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл, уучлал үзүүлэхгүй байх зэрэг зарчмын өөрчлөлтийг тусгаад байна.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг яаж ярихыг доромжлох гэх вэ гэсэн тодорхойлолт хэрэгтэй бн
Уг нь тодорхойлолт эхлээд заавал байж байж энэ заалт байх хэрэгтэй. Манайхан тэгдэггүй шүүгчид зүгээр дураараа тайлбар оруулдаг. Уг нь шинжлэх ухаанчаар хандвал эхлээд тодорхойлолт, дараа нь ингэвэл тэгнэ гэсэн заалт нь байх ёстой.
Тайлбар нь байдаг. Жишээ нь илт тэнэг мангар гэх мэт эсхүл ижил утга бүхий үгс ашигласан эсхүл тийм утга бүхий үйлдэл гараараа хийх гэсэн байгаа. Гар хөлөө их хөдөлгөж ярьдаг хүмүүс болгоомжтой байх хэрэгтэй.
Арай дэндүү юм аа
Nymbaaa odoo bolildoo chi
Торгууль аар төсөвөө босгодог манайх шиг улсад юугаа хийнээ
Mongold irgediig torgodog ene huuliudl yag murdugduj baina daa
Nyambaatar Mongol ulsiig byyr khoid Solongos bolgoj duuslaa shyy. Odoo boloosh dee. Ogtsoroochee.
Tusuvuu irgedee ingej tatdagaa bolih heregteu
Байсан. Ийн заалт. Мөнгөн торгууль л нэмж орж.
Бага байна. 50 сая болгох хэрэгтэй
Хэл амны хүчирхийлэл гэсэн заалт оруулах
Доромжлох ч юу байх вэ.Нямбаатар тэргүүтнийг л үнэнээр нь хошин маягаар бичдэг байх.өөрсдийнхнь сул талыг нь дахин дахин элдэвлээд бхаар тэгж хуулиар далайлгаж бичүүлэхгүй болгож бгаа нь тэр...үнэн шдээ ажлаа хийж чадахгүй ард түмний амьдралыг дордуулсан.эх орныхоо эрдэс баялагийг үнэгүйдүүлсэн тэдэнд өөр арга бхгүй.хэдэн жилийн дараа өөрсдөө энгийн хүн болохоороо хүнийг энэнээс ч дор хэлэх өдөр гарнадаа.
zob shvv!
Торгууль аар төсөвөө босгодог манайх шиг улсад юугаа хийнээ
Хүн доромжлохоо л больчих хэн ч та нарыг торгохгүй