НИЙСЛЭЛ

Гол дотор газар олгож, байшин барьсан байжээ

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Хандгайтын голын дагуу гол дамнуулж хашаа барьж гол бохирдуулж байна гэсэн мэдээллийн дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Туул голын сав газрын захиргаанаас газар дээр нь очиж шалгажээ.

Шалгалтаар зуслангийн зориулалтаар замбараагүй газар олголт хийгдэж, усан сан дотор газар олгосон байжээ.

Усны тухай хуулийн 22.2, 22.3-т заасны дагуу усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтоодог.

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Усны тухай хуулийн 22.4 дэх заалтын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Барилга хот байгуулалтын Сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-нд заасан үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийн хэрэгжилтийг Усны тухай хуулийн 12.1.4, 13.4.6, 15.1.4-т заасны дагуу бүх шатны Засаг дарга хангуулах үүрэгтэй учир Газрын тухай хуулийн дагуу олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлэх, газрын харилцааг зохицуулахад мөрдлөг болгон ажиллах шаардлагатай.

Иймд Усны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрх, бусад холбогдох хууль, журмын дагуу газар ашиглах эрхийг цуцлаж, зөрчлийг арилгахаар ажлын хэсэг шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-26 11:27

Хаа сайгүй ийм газар байшин барьсан байгаа тэр найрамд#### зуслангийн хойшоо дандаа модон дотор хаус барьсан байна лээ

Зочин
Зочин
2022-04-26 13:10

Газар олгосон ####бан туша####тан хариуцлага хүлээхгүй газар эзэмшигч хохироод байна.

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x