УЛС ТӨР

Дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх эсэхийг баасан гарагийн чуулганы хуралдаанаар шийднэ

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан өчигдөр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуягнарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Тэгвэл эл асуудлыг хэзээ шийдвэрлэх талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохүрэн мэдээлэл өглөө.

Тэрбээр "Сая УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ талаар сонслоо. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан. Маргааш Халдашгүй байдлын дэд хороо хуралдана. Нөгөөдөр Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Баасан гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ гэж шийдлээ.

УИХ-ын тухай хуулийн есдүгээр зүйлд зааснаар энэ асуудлыг ажлын тав хоногт багтааж шийдвэрлэх ёстой. УИХ-ын гишүүдэс нууцаар санал хураалт авна. Тэгэхээр гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө гэсэн үг. Түдгэлзүүлэх үндэслэл байна уу үгүй юу гэдгийг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд л шийднэ. Бид тэдний дүгнэлтийг голлож шийдвэрээ гаргадаг хүмүүс" гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин зочин
Зочин зочин

Өө хөөрхий Алтанхуяг яасын зам тавьж 21 аймгийг нийслэлтэй холбосон нийслэлийн замын уулзваруудыг сайжруулсан нүгэлтэй гэж шалгахаар шийдэж байгаа юум байх даа гэтэл хөгжилийн банкинд нөлөөлж цементийн үйлдвэрт зээл олгуулсан гэж дуудуулаад байсан Бямбацогт яагаад сугарч үлдэх ёстой гэж хэзээ ww стандартгүй болж энэ төр хүн бүхэнд адил тэгш ханддаг болох вэ мэдэх хүн байна уу эсвэл ард олон гудамжинд гарч шаардах ёстой юу Бямбацогт хувийн бизнесээ дэмжүүлсэн бол Алтанхуяг нийт иргэдийн төлөө ажил хийлэгсэн биз дээ хэн нь шудрага вэ харьцуулцагаая

Холбоотой мэдээ

Back to top button