УЛС ТӨР

Итали-Монголын нэхмэлийн технологийн төв байгууллаа

Монголын ноос, ноолуурын холбооны тэргүүний хувиар 2018 онд энэ төвийг байгуулахаар Итали улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо болон Италийн худалдааны агентлагтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байсан бол өнөөдөр биеллээ олж, тус төв нээлтээ хийж байна.

Итали-Монголын нэхмэлийн технологийн төвийг байгуулснаар цагаан алт болсон ноолуурын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүнийг бий болгох, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button