УЛС ТӨР

Дарга нарын хэрэглээнээс танасан жийпнүүдээс 21 аймагт алсын дуудлагын машин олгоно

Төрийн өмчийн том оврын машиныг хот суурин газар хэрэглэхгүй байх зохицуулалт хийж байгаатай холбоотой Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт эргүүлэн татсан том оврын жийп автомашинуудаас 21 аймгийн Нэгдсэн эмнэлэгт алсын дуудлагын машин олгох саналыг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ гаргажээ.

Эл саналыг өчигдөр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжжээ. Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм байна.

Иргэдийн амь нас, эрүүл мэндийг авран хамгаалах үйлс цаг нартай уралддаг тул аймгуудын Нэгдсэн эмнэлэгийн алсын дуудлагад туулах чадвар сайтай автомашин зайлшгүй шаардлагатай байдаг тул дээрх санаачлагыг гаргалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-27 11:54

Хол зай туулдаг ажилтай хүмүүст өг, эмч,сувилагч, цагдаа, өөр хэн байдаг. Тэдэнд өг.

Зочин
Зочин
2022-04-27 11:55
Reply to  Зочин

Хөдөө хол зай туулдаг ажилтай хүмүүст.

Зочин
Зочин
2022-04-27 13:36

Алсын дуудлага... гэж юү вэ засаг даргын НУА юү

Холбоотой мэдээ

Back to top button