Лифтний бичлэгт холбогдсон шүүгч нарт шийтгэл оноолоо

Шүүхийн Сахилгын хорооны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар нэр бүхий шүүгч нарт гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн цаг хугацаанд цугларсан үйлдэл нь Шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн зөрчилд тооцож сахилгын шийтгэл оногдууллаа.
Тодруулбал, өмгөөлөгч асан Б.Баасанцогт лифтэнд зүй бус үйлдэл гаргаж байх үед түүнтэй хамт байсан шүүгч нар юм.
Тус сахилгын хэргийн зөрчлийн шинж байдал, шүүх болон шүүгчийн нэр хүндэд учруулсан хор уршиг, үр дагавар зэргийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт огцруулах, Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Т.Өсөхбаяр нарт зургаан сарын хугацаагаар 20 хувиар цалинг бууруулах, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэв.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм ёс зүйгүй шүүгч нэртэй хулгайч нарын шүүгч хийх эрхийг бүрэн хасах хэрэгтэй.
Зөвхөн шүүх болон шүүгчийн нэр хүндийг унагасан асуудал бишээ!!!
Нийгэмийн ёс зүй Төрийн албан хаагчийн Иргэний ёс зүй хариуцлага ёс зүй Төрийн албан хаагчийн томилгоо шалгуур хувь хүний төлөвшил хариуцаж томилж байгаа удирдлагууд гээд асуудал байна шүү дээ.
Шүүгч гэхээр л хуульд захирагдахгүй байна гэж юу байхав дээ.
Шүүх.болон шүүгч нар шударга л байж хууль хэрэгжүүлэх үүрэгтэй.
Манай хууль шударга гагцхүү хэрэгжүүлж байгаа нөхдүүд тэдний дээрээс залуурдах гээд байгаа залуурдаж ч байсан элбэгдоржтонгуудын үе өнгөрсөн шүү.
ШҮҮХ ШУДАРГА БАЙЖ АРД ИРГЭД ЭЭ ТАЙВАН АМГАЛАН БАЙЛГАНА.
Булайнууд шүүх хийх нүүр байх уу гэр ,эхнэр хүүхдүүд нь хүртэл ичиж амьдармаар юм.ийм булайнууд хүний хэрэг шүү шударга шийдэж чадах уу
УДШ-ийн шүүгч сахилгын шийтгэл хүлээнэ гэдэг онцгүй шүү. Ямар ч манлайлал алга. Шийтгэл нь шийтгэл болж чадах уу. Сулдсан байна гэхээр байна. Сахилга ёс зүйн зөрчил гаргахааргүй шилдэг нь УДШ-д ажиллах ёстой.