Нийгмийн

Х.Нямбаатар: Эрүүгийн хуульд 14-16 насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол хорих ял оноохоор тусгалаа

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн яамнаас боловсруулсан хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Эхнийх нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл. Монгол Улс сүүлийн 30-аад жил зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш төр, орон нутаг, хувийн сектортойгоо бизнесийн бүхий л салбарт холилдож, өрсөлдөж ирсэн. Засаглалын хувьд тийм ч сайн тогтолцоог ТӨҮГ-уудад бүрдүүлж чадаагүй. Энэ алдаагаа залруулахаар энэ хуулийг боловсруулсан.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газар дэмжлээ. 2017.07.01-нээс хойш таван жил үйлчилж байгаа хууль. Хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр энэ хуулийн төслийг боловсруулсан. Залуучууд жагсаж, авлига албан тушаалын хэрэгт оноох ял шийтгэлийг чангаруулах шаардлага тавьсан.

Энэ дагуу авлига, албан тушаалын ял шийтгэлийн бодлогыг чангатгаж байна. Хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж байна. Торгох ялыг авлигын хэрэгт оногдуулахгүй. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулан журмаар шийдэх явлыг хасаж байна. Мөн албан тушаалтан бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгт шалгуулахгүй явдаг халдашгүй эрхтэй үед хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, бүрэн эрх нь дууссанаас хойш үргэлжлүүлэн шалгах заалт оруулж ирж байна. Мөн авлига, албан тушаалын хэрэгт албан тушаал хаших эрхийг 20 хүртэлх жилээр хасах заалт оруулж ирлээ.

14-16 насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох гэмт хэрэгт торгуулийн ял биш хорих ял оногдуулахаар хуулийн өөрчлөлт орлоо. Цаашид өршөөл үзүүлэхгүй зүйл заалтуудыг тусгайлан бичиж өгсөн. Бэлгийн эрх чөлөөний эсрэг, авлигын, хүн төрөлхтний эсрэг, хүрээлэн байгаа орчны эсрэг зарим гэмт хэрэгт өршөөл үзүүлэхгүй. Түүнчлэн 300 мянгаас доош хохиролтой хулгайг Зөрчлийн хэрэг гэж үздэг байсан бол энэ өөрчлөлтөөр хулгай л бол хулгай гэж үзэж, хохирлын хэмжээг хамаарахгүйгээр Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхар заалт орууллаа" гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Худлаа гүтгэж хүний эрхэнд халдах нь цэцгэлэх юм биш биз

Bidon
Bidon

Hulduu g###g

Зочин
Зочин

Ogloonii mendee yagaad zaabal nas zaagaad baigaa ymbe 14-16 gehiin 13,12,11 geed dood nasnii hvvhdvvd yah ym bas 17,18 arai hvreegvi bol yahiin !!!!!

Зочин
Зочин

Албан тушаал хээл хахуулын хэргийн хөөн хэлэлцэх хугацаагүй болгох шаардлагтай байна хөөн хэлэлцэх хугацаатай болохоор наад эрх мэдэлтэй хулгайч нар чинь нөхөө хулгайлж луйварлан авсан мөнгөнийхөө 01 хувь хүрэхгүй хэсгээрээ мөнгө хөрөнгөнд дуртай прокурор шүүхэд өгөөд ямар нэг байдлаар хугацаагаа дуусгана шүү

mgl hyn
mgl hyn

Horih bish hongiig n huu tatah heregtei, hyn bolgonoor 5 tashuurduulj har gert hataawal taarna buzaruudiig

Холбоотой мэдээ

Back to top button