НийгмийнХУУЛЬ

НХААГ-ын мэргэжилтэн А.Ариунсанаа, С.Болдбаатар нарын машинаас 8000 ам.доллар гарч иржээ

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар/НХААГ/-ын хоёр ажилтанг АТГ-аас тусгай ажиллагаа явуулан, саатуулаад буй. Саатуулагдсан ажилтнуудын  гэр, албан тасалгаанд нэгжлэг хийсэн бөгөөд автомашинаас нь 8000 мянган ам.доллар илэрсэн байна. Тэдний зүгээс “БНСУ-д ажилладаг ах дүү нараас ирсэн валютыг автомашиндаа авч явсан” гэсэн тайлбарыг өгчээ.

-АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АРИУНСАНАА, С.БОЛДБААТАР НАРЫГ СААТУУЛАН, ШАЛГАЖ БАЙНА

Саатуулсан хоёр ажилтны нэрийг хуулийн байгууллагууд ил хэлэхээс татгалзаж буй. Эх сурвалжуудын мэдээллээр НХААГ-ын ахлах мэргэжилтэн А.Ариунсанаа, С.Болдбаатар  нар байжээ.

АТГ-ын ХОМ-ээс тэдний мэдээллийг шүүж үзэхэд, С.Болдбаатар, А.Ариунсанаа нар 2019 онд НХААГ-т ажилд орсон түүхтэй аж.

А.Ариунсанаа нь АТГ-т өөрийн орлого 63 сая бол гэр бүлийн орлогоо 108 сая гэж мэдүүлжээ. 120 саяар үнэлэгдэх орон сууцтай. 60 саяын RX450 маркын машинтай. 26 саяар үнэлэгдэх малтай. 41 саяын хадгаламж, 26 саяын үнэт эдлэлтэй. 80 саяын авлага, арван саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Харин С.Болдбаатар өөрийн орлого 8 сая, гэр бүлийн орлого 45 сая. 254 саяын орон сууцтай. 14 саяын альфард машинтай. 97 саяын машин, 20 саяын газартай. 13 саяын үнэт эдлэл, 49 саяын хадгаламжтай. 114 саяын зээлтэй, "М энд М глобал" ХХК-ийн 40 хувийг эзэмшдэг.

-ЭЛ ХЭРЭГТ ХЭЛТСИЙН ДАРГА Д.БАТСҮХИЙГ ХАМААРУУЛАН ШАЛГАЖ БАЙНА-

Түүнчлэн эх сурвалжийн мэдээллээр эл хэрэгт хэлтсийн дарга Д.Батсүхийг ч мөн оролцоотой байж болзошгүй хэмээн шалгаж буй аж. Тэрбээр 2019 онд тус газрын мэргэжилтэн худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд 2020 онд хэлтсийн дарга болжээ. Тэрбээр АТГ-т мэдүүлэхдээ өөрийн орлогоо 900 мянга, гэр бүлийн орлогоо 3 сая гэж мэдүүлжээ. Тэгсэн хэрнээ 375 саяын орон сууцанд амьдардаг аж. 30 саяын хайландер машин, 20 саяын газартай, таван саяын зээлтэй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-04-28 08:13

Эднийхээс их юм гарна

Зочин
Зочин
2022-04-28 08:41

Бөөн авилга. ХУДАЛДАН АВАХ АЖИЛЛАГААНЫ ГАЗАР... Нэрнээс нь хүртэл авилга ханх####ж байна.

Зочин
Зочин
2022-04-28 09:52

Даргыг нь ш####гав#### их юм гарнаа

Зочин
Зочин
2022-04-28 12:00

XUDALDAN ABAH ajillagaag buh shatand shalgah estoi....

Зочин
Зочин
2022-04-28 13:41

Даргыг нь сайн ш####га. Дарга л цэргүүддээ туша#### өгч, дарамт####ж ийм байд#### руу түлхэж байгаа юм. Түүнээс жирийн мэргэжилтэйн хахууль аваад асууд#### шийддэг гэж юү байсан юм.

Зочин
Зочин
2022-05-05 18:47

МАНингийн зулбасанууд

Мэндгэрэл
Мэндгэрэл
2022-05-08 22:59

Магадгүй өчүүхэн наад захын хөрөнгийн асууд#### байх. Гэтэл иймэрхүү хэд хэчнээн ####бан туша####тнууд байгаа билээ гээд бодоход "авилг####" Монголд "бүрэн цэцэглэчихсэн" нотолгоо юм даа!!!???

Холбоотой мэдээ

Back to top button
7
0
Would love your thoughts, please comment.x
()
x