УЛС ТӨР

Халдашгүй байдлын дэд хороо даргагүй хуралдаж байна

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн.

Энэ дагуу Халдашгүй байнгын хороо өнөөдөр хуралдаж байна. Нэр бүхий дөрвөн гишүүн нэрсийн дараалаар тус хорооны хурлаар орж байна. Дөнгөж саяхан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин нар орж, ямар хэргээр яллуулж буйгаа сонсоод гарч ирсэн бол одоо УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хурлаар ороод хурал завсарласан. Эргэж ороод Х.Ганхуяг гишүүний асуудлыг хэлэлцэж байна.

ХУУЛЬ ЁСООР: Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдах юм. Гэхдээ эдгэр байнгын хороодын хуралдаан маргааш болох юм.

Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар багтдаг. Даргаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ажилладаг. Гэхдээ өнөөдрийн хуралд Н.Энхболд өвчтэй шалтгаанаар хуралд оролцоогүй байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button