ТӨРИЙН ХЭМНЭЛТИЙН ХУУЛЬ: Хотын даргын дөрвөн орлогчийг авч үлдэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 2022 оны Төсвийн тодотголын төслөө танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэлэхдээ Шинэ сэргэлтийн бодлого”-д дэвшүүлсэн Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийг УИХ-д өргөн барьж байгааг дуулгасан.
Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд:
- Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Улсын Их Хурал болон Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглосон. Гэтэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар 100-аас дээш хүнтэй агентлаг дэд даргатай байх нь зөв гэж УИХ-ын гишүүдийн дийлэнх үзсэн юм.
- Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хориглох заалт орж ирсэн. Үүнийг мөн л өөрчилж, хотын даргыг дөрвөн орлогчтой байраар дэмжлээ. Мөн аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нарыг хоёр хоёр орлогчтой байх ёстой гэж санал нэгтэй баталлаа. Ингэснээр Ерөнхий сайдын оруулж ирсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн гол заалтууд гишүүдийн лоббигоор уналаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Би хотын УБ хотын иргэн хүний хувьд зөв гэж үзэж байна.Монгол улсын тал иргэн 1.600000 иргэний амьдрал шүү дээ.Маш том асуудал .Нэг яамтай харьцуулж болохгүй.Амжилт хүсье.