Дөрвөн гишүүний хувь заяаг өнөөдөр шийднэ

УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын даргад өргөн барьсан. Үүний дагуу энэ асуудлыг ажлын тав хоногийн дотор чуулганаар хэлэлцэх шаардлага үүссэн. Гэтэл уржигдар хуралдсан Халдашгүй байдлын дэд хороо ямар ч шийдэлд хүрээгүй тарсан.
Тиймээс өчигдөр УИХ-ын Даргын дэргэдэх зөвлөл цахимаар хуралдаад өнөөдрийн байнгын хороо, дэд хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тов дараалалд өөрчлөлт оруулжээ.
Хуулийн хугацаатай орж ирсэн УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэх ёстой учраас чуулганы хуралдааныг хойшлуулжээ. Улмаар өнөөдөр өглөө 09:00 цагаас УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах аж.
Үүний дараа Хуульзүйн байнгын хороо 10:00 цагаас, 11:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Ингээд 14:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэж шийдэхээр болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.