Нийгмийн

Хавдрын эрт илрүүлгийн аппаратыг зарим ӨЭМТ-д хүлээлгэн өглөө

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн 17 төвийн удирдлагуудыг хүлээн авч уулзлaa.

Tэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-нд БНСУ-д ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын “BBB” компанийн зүгээс түргэвчилсэн чипт аппаратыг Нийслэлийн Засаг даргын орлогчид гардуулсан юм.  Тэгвэл өнөөдөр тус компанийн удирдлагуудын хамт “Ковид-19” түргэвчилсэн чипт аппаратыг уулзалтад оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нарт хүлээлгэн өглөө.


Уг төхөөрөмж нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэг арга хэмжээнд ихээхэн ач холбогдолтой аж. Тухайлбал, “Ковид-19”-ийн түргэвчилсэн шинжилгээ, PSA буюу түрүү булчирхайн хавдрын маркер, CEA буюу ходоод бүдүүн гэдэсний маркер, AFP буюу элэгний хавдрын маркер, CA125 буюу өндгөвчний хавдрын маркер зэрэг нийт найман төрлийн шинжилгээг хийх боломжтой юм байна.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button