Нийгмийн

С.Түмэнгэрэл: Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулсан билээ. Уулзалтаар гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцсон юм.

Энэ үеэр “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл хэлэхдээ "Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй.  

Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилнаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна.  

Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй. Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе" гэжээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2022-04-30 08:53

Өөрийгөө тогос шиг гоёод, хөхөө шиг уран донгодоод явахаас цаашгүй ш дээ, Өгөөжийн үйлдвэрийн барилгыг нэг очоод харчихаарай. Сэжиг хүрмээр, дотор нь юу ч үйлдвэрлэж бдаг юм бүү мэд. Эзэд нь бүтээгдэхүүнийнхээ үнийг нэмж, брендээр гоёхоос өөрөөр нийгмийн хариуцлагаа ухамсарладаггүй үйлдвэрүүдэд иргэдийн төлөөлөл оруулж ш####гуулах хэрэгтэй. Мэргэжлийн хян####тыг бодвол арг####даг биз, түүнээс тийм муухай үйлдвэрийн барилгад хүнс үйлдвэрлэхийг яаж зөвшөөрдөг бнаа.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x