Нийгмийн
Жагсаал ажиглагч бэлтгэх сургалт явууллаа

Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Эмнести интернэшнл ТББ-тай хамтран “Жагсаал цуглаан ба хүний эрхийн ажиглагч” сэдвийн хүрээнд жагсаал цуглааныг ажиглах, хүний эрхийн хяналт тавих, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн ажиглагчдыг бэлтгэх сургалтыг явууллаа.

Сургалтаар хүний эрхийн ажиглагчийн хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хариуцах эрх, үүргийн талаар онолын болон хууль эрх зүйн мэдлэгийг олгосон бөгөөд ажиглагчид жагсаал цуглааны үеэр явуулах Комиссын үйл ажиллагаанд оролцож дэмжлэг үзүүлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.