Нийгмийн
Сурагчдын хийсэн шувууны 70 үүрийг модонд байршууллаа
Нийслэл орчим 200 нэр төрлийн шувуу нутагладаг бөгөөд шувууд өндөгөө дарах тохиромжтой газар гэж яг өдийд тэнүүчилдэг. Тийм ч учраас Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн ЕБС-ийн сурагчдын дунд шувууны үүр хийх уралдаан зарлажээ. Уралдааны хүрээнд 70 гаруй бүтээл ирж, шилдгүүдийг тодруулсан төдийгүй бүтээлүүдийг модонд зүүж байршууллаа.
Хүүхдүүд бүтээлдээ олон шинэ содон санааг ургуулж, шигтгэж өөр өөрийн онцлогтой үүр урласан байна. Энэ нь шувуудыг дулаан ая тухтай амьдрахад бага ч атугай тус дэм болж хүүхдүүдийг цахим орчноос хөндийрүүлж танин мэдэхүйн болоод бүтээлч арга барилд суралцуулсан үр дүнтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.
Б.БАЯРТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.