Нийгмийн

Монголын эмэгтэй боксчид "Стамбул-2022" ДАШТ-нд өрсөлдөнө

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ тавдугаар сарын 6-20-ны хооронд Туркийн Стамбул хотод болох гэж байна. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас дасгалжуулагч Б.Пүрэв-Очир, Т.Чулуунтөмөр, С.Баттулга нарын удирдлага дор 48 кг-ын жинд Ж.Нямсүрэн, 50 кг-д Б.Мөнгөнсаран, 52 кг-д Л.Алтанцэцэг, 54 кг-д О.Есүгэн, Э.Мичидмаа, 57 кг-д М.Намуун, 60 кг-д Г.Бадмаараг, 63 кг-д У.Шинэцэцэг, 70 кг-д Э.Эрдэнэтуяа, 75 кг-д Н.Ану нар өрсөлдөх юм.

Боксын эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын эмэгтэй боксчид 2018 онд анх медаль хүртэж байжээ. Энэ медаль дэлийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх цор ганц медаль юм. Энэхүү медалийг гавьяат тамирчин М.Нандинцэцэг 54 кг-ын жинд эх орондоо авчирч байжээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button