Нийгмийн

Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын 50 мянга нь астматай

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын эхний мягмар гарагийг “Астма буюу гуурсан хоолойн багтраа өвчний эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.

Энэ өдрөөр астмын талаар тулгамдаж буй асуудал болон астмын талаарх эрүүл мэндийн боловсрол олгох асуудлыг хөндөж дэлхий нийтээрээ нэг эв санаатай байгааг илэрхийлдэг өдөр юм. Энэ жилийн Астмын эсрэг дэлхийн өдрийг "Астмын тусламж үйлчилгээг төгөлдөржүүлье" уриан дор зохион байгуулж байна.

Монгол Улс 2010 онд Астмын дэлхийн нийтийн санаачлага (GINA)-д элсэн орсон ба үүнээс хойш жил бүр Астмын эсрэг дэлхийн өдрийг зохион байгуулж тэмдэглэж байна. Манай орны хувьд Улаанбаатар хотын насанд хүрсэн хүн амын дунд 50 мянга гаруй хүн астматай байгаа бөгөөд хүүхэд, өсвөр үеийнхэн, залуусын дунд мэдэгдэхүйц нэмэгдэх хандлагатай байна.

Хэдийгээр астма өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй ч астмын эсрэг эмчилгээ, тусламж үйлчилгээ, хяналтыг сайжруулснаар астмын сэдрэлийг бууруулж, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах боломжтой юм.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button