Нийгмийн

Он гарсаар түймрийн улмаас 368.3 сая төгрөгийн хохирол учирлаа

Он гарсаар улсын хэмжээнд Архангай, Баян-Өлгий, Булган, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв, Ховд, Увс зэрэг 13 аймгийн 34 сум, нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нийт 49 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ. Түймэрт урьдчилсан байдлаар ойн 101 га, хээрийн 889,892 га, нийт 889,993 га талбай өртөж, байгаль экологид 357.2 сая төгрөг, түймэр унтраахад 8.7 сая нийт 368.3 сая төгрөгийн хохирол учирчээ.

Өнөөдрийн байдлаар Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн Ар хээгч гэдэг газар гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Иймд асаасан гал, чүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах, гал унтраах багаж хэрэгслийг бэлтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button