Нийгмийн

Өвчний шинж тэмдэг илэрвэл УРИЛГА хүлээлгүй эрт илрүүлэгт хамрагдаж болно

Tавдугаар сарын 1-нээс эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг орон даяар эхлээд байна. Тодруулбал 0-5 болон 18-аас дээш насны бүх иргэдийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил эхэлсэн.

Эрт илрүүлэг үзлэг, оношилгоо бүтэн жилийн турш явах бөгөөд малчин, оюутан зэрэг тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэд 2019 оноос хойш даатгалаа төлснөөр эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах боломжтой.

Урьдчилан сэргийлэх үзлэг тогтсон хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байгаа бол эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйн тулд нэг эмнэлэгт өдөрт 50-60 иргэн илгээхээр зохицуулалт хийжээ.

Харин өвчний шинж тэмдэг илэрсэн бол иргэд урилга ирэхийг хүлээлгүй, эрт илрүүлэгт хамрагдаж багцын үзлэг, шинжилгэээнд хамрагдаж болох юм байна.

 М.СУВДАНСОНДОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button