Нийгмийн

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр

Өнөөдөр олон улсын гал сөнөөгчдийн өдөр. Тодруулбал, 1998 оны 12 дугаар сарын 2-нд Австралийн Виктория мужийн хүн ам суурьшсан бүсэд ойн томоохон хэмжээний түймэр гарч олон хоног үргэлжлэн ассан байна. Улмаар 1999 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр уг түймрийг унтраахаар ажиллаж байсан Линтон хотын Геелонг Вестийн Гал унтраах ангийн гал сөнөөгчид болох Гарри Вредевельдт, Крис Эванс, Стюарт Дэвидсон, Жейсон Томас, Мэттью Армстронг нар амь насаа алджээ.  

Эдгээр гал сөнөөгчийн дурсгалыг хүндэтгэн дэслэгч Эдмонсон дэлхий дахинд и-майл бичин олон улсад түгээснээр “Олон улсын гал сөнөөгчдийн баяр”-ын өдрийг тэмдэглэх болжээ. Үүнээс хойш улс орон бүрт гал сөнөөгчдийг алдаршуулан, тэдний бахархлын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлал тогтсон байна.

М.БАТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button