Нийгмийн
Г.Ёндон: Боомтуудаар өдөрт 500 гаруй машин гарч байна

Нүүрс тээвэр өнгөрсөн жилийн мөн үеэс 58 хувь хоцорч байна. Шалтгаан нь Хятад улсаас баримталж байгаа хорио цээрийн дэглэмтэй холбоотой юм. Мөн нүүрс тээвэр зогсонги байдалд орсноор манай улс өдөрт 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн тооцоо ч гарчээ.
Өнөөдөр тээвэртэй холбоотой асуудлаар салбарын сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр хэлэхдээ “Нүүрсний экспортын тоо хэмжээ бага багаар нэмэгдэж байгаа. Хятадтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд, ковидын нөхцөл байдлаас хамаарч машины тоог долоо хоног бүр гуч гучаар нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар гашуун сухайт боомтоор 330 орчим машин гарч байна. Бусад боомтуудаар 100 гаруй машин бас гарч байгаа. Тэгэхээр өдөрт 500 гаруй машин гарч байгаа гэж ойлгож болно” гэв.
М.БАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.