НИЙГЭМ
НДЕГ "Чингис хаан" банкны авлагадаа зоорь авахаар болжээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланг сонслоо.
Энэ үеэр дампуурсан банкуудаас авах авлагын талаар НДЕГ-ын дарга Д.Зоригт мэдээлэл өглөө.
Тэрбээр "Чингис хаан банкны хувьд 35 тэрбум төгрөгийг 12 сард хуваан сар бүр төлөх хуваарь гаргажээ. Гэтэл Чингис хаан банк гэрээний үүргээ биелүүлээгүй. Нийт төлөх ёстой мөнгөнөөс 27.9 тэрбум төгрөг төлөөгүй байгаа аж. Тиймээс эл мөнгөний төлбөрт нь зоорь авч байгаа. Уг зоорийг авснаар 25 тэрбум төгрөг барагдана" хэмээсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.