Нийгмийн

ТОДРУУЛГА: Койнчдыг шалгах хамтарсан ажлын хэсэг гараагүй

Монголбанк, Тагнуулын ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, Эрүүгийн цагдаагийн газраас хамтарсан Ажлын хэсэг гарч, койнтой холбоотой асуудлыг шалгаж эхэлсэн талаар мэдээллүүд зарим хэвлэлээр гарлаа. Тодруулбал, тус ажлын хэсэг Монголын зах зээлд хоёр их наяд төгрөгийг эргэлдүүлсэн гэх койны асуудлыг шалгаж байна хэмээсэн байв.

Тэгвэл бид энэ асуудлаар Санхүүгийн зохицуулах хороо, ЭЦА, Монголбанкнаас тодруулахад "Ажлын хэсэг гарч, шалгаж байгаа зүйл байхгүй. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиар койнтой хоблоотой асуудлыг Сахнхүүгийн зохицуулах хороо дангаараа хариуцахаар тусгасан. Тиймээс энэ үйл ажиллагаанд Монголбанк болон цагдаагийн байгууллага оролцохгүй" гэх хариулт өглөө.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хууль чинь хоцрогдоод байна. Цаг үеээ харж хуулиа шинэчлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Xuuliig ni xeregjuuleed virtual xurungin zax zeeliig ni xugjuulex yum xiivel zugeer yum. Busad ulsad baidag zax zeel gej uzej baina.

Зочин
Зочин

Зохион байгуулалттай луйврын ажиллагаа болоод явчих шив дээ

Mongol hun
Mongol hun

Хэрэв зөв үйл ажиллагаатай бол болно. Гэвч цаанаа хэнд ч наалдацтай бодит үйл ажиллагаагүй зөвхөн оффистой хэдэн прогноз ярьж суучаад коин гаргаж байгаа бол шалгагдах нь зөв л дөө. Өөрсдөө ч үүнийг эхлүүлэхдээ хаана унахаа мэдэхгүй яасан их зоригтой юм бэ дээ. Буруутгах санаагүй дэмжиж байгаа ч Эрдэнэт, Говь , эсвэл технологийн том ажлын өөрсдөөс нь өөр хэн хийж чадахгүй ажлын төлбөрт ашиглагдах ямарваа бодит үндэслэлтэй эррэлттэй байх ёстой байх. Дэлхий иэр чигээрээ хөөсөрч байнаа энэ үед бид юунаас хоцрох билээ гэсэн агуулгаар хийсэн бол тодорхой хугацааны дараа олон соиноос нь эзэмшигч шууд хохирно.

Холбоотой мэдээ

Back to top button