Нийгмийн

Тодруулга: "Шангри-Ла"-гийн дэргэдэх ТҮЦ-ийг долоон цаг ажиллаж байж нүүлгэлээ

Өчигдөр "Шангри-Ла зочид буудлын хажууд ТҮЦ байршуулах зөвшөөрөл олгожээ" гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Тэгвэл уг ТҮЦ-ийг шөнийн хоёр цагт Сүхбаатар дүүргээс холбогдох албанынхан очиж нүүлгэжээ.

Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс тодруулахад "Нийтийн эзэмшлийн буюу явган хүний талбайд зөвшөөрөлгүйгээр шөнө ТҮЦ байршуулсан байсан. Мөн зөвшөөрөлгүйгээр тог цахилгаан татсан. Энэ нь хотын стандартыг зөрчсөн үйлдэл төдийгүй ТҮЦ байршуулах зөвшөөрөлгүй хэсэгт байрлуулсан тул шөнийн хоёр цагт нүүлгэсэн" гэлээ. Мөн нүүлгэлтийн төлбөрийг ТҮЦ-ний эзэд өөрсдөө төлжээ.

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2022-05-07 16:32

Hotiin tuvuudeer bairlaltai zam daguu avtobusnii buudal deerh tutsuudiig bugdiig buulgaach!! hotiin dargaa !!

Холбоотой мэдээ

Back to top button