"Voice of Mongolia" шоуны шүүгч, дуучин Ука тоглолтоо хийнэ

"Voice of Mongolia" шоуны шүүгч, дуучин Ука зургаадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр 2020 онд Буян-Ухаа спорт цогцолборт тоглолтоо хийхээр төлөвлөсөн байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас цуцлагдаад байсан юм .

Дуучин Ука өөрийн цахим хуудастаа "Урт удаан хүлээсэн шоу тоглолтоо хүргэх өдрүүд ойртож байна. Олон жилийн хөдөлмөр, өөрийн сэтгэл зүрхээрээ оролцон бүтээлцсэн дуу хөгжмөө шилдэг хөгжимчид, шилдэг бүжигчид, мэргэшсэн баг бүрэлдэхүүнтэй, шинэ орчинд та нартайгаа жаргах өдрөө тэсэн ядан хүлээж, догдолж бэлдсээр байна. "Steppe Arena"-д болох тоглолтыг минь тэвчээртэй хүлээж байсан та бүхнийгээ хүндэтгэн, талархаж байна. Бүгдийг нь тэвэрье. Жаргаж, дуулж, бүжиглэж, хайр цацарсан үдшийг хамт өнгөрөөхийг урья" хэмээжээ.
M.БАТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ГОКын шимэгч тоглолт хийх нь дээ
Chamaig uzeh hun baihuu zuragtaar shine duujin boloh gej bsn zaluug zagnaad heegeed bsnbiz de
ene erguu huuhen
storepay gej shal hudlaa garuud
Хоолойн чад## гэж байхгүй ээ.