Сэтгүүлчийг "Ална" гэж сүрдүүлсэн Ё.Отгонбаярын хэргийг Сүхбаатар дүүргийн прокурор дур мэдэн ХААЖЭЭ

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр 2022 оны тавдугаар дугаар сарын 03-ны өдөр "Сэтгүүлчийг заналхийлсэн Ё.Отгонбаярын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгожээ" гэх мэдээлэл гарсан. Улмаар ямар шалтгаанаар энэ хэргийг хаасан нь тодорхойгүй байсан.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ хэрэгт Улсын Ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсээс хянаж байгаа аж.
-ПРОКУРОР МЭРГЭЖЛИЙН АЛДАА ГАРГАСАН БОЛ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛД ШИЛЖҮҮЛЖ БОЛЗОШГҮЙ-
Учир нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хэрэг бүртгэлт явуулж байсан хэргийг өөрийн санаачлагаар татан авч, хааж шийдвэрлэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тиймээс прокурор хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гаргасан эсэхийг хянан үзэж байгааг мэдээллээ. Тухайн прокурор мэргэжлийн алдаа гаргасан бол Прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэхийг үгүйсгэхгүй юм байна.
Хэргийг сануулбал, МАН-ын даргын зөвлөх, Ерөнхий сайдын зөвлөх, БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хувьцаа эзэмшдэг “Нүүдэлчин групп” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбум төгрөгийн зээлийн асуудлаас үүдэлтэй Ё.Отгонбаяр твиттерээр сэтгүүлчдийг "Ална даа" хэмээн заналхийлсэн үйлдэл гаргасан.
Улмаар "Сэтгүүлчдийг ална" хэмээн сүрдүүлсэн улс төрч Ё.Отгонбаярын байж боломгүй үйлдлийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхлээд байсан нь энэ юм. Ё.Отгонбаяр заналхийлсэн үйлдэлдээ уучлалт гуйсан боловч түүнийг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлсөн байдаг.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 \ . АВЛИГА өгсөн байна , ЯЛЫГ нь НЭМ , 2 \ . Үндслэлгүй шийдвэр гахгасан прокурорыг бас Авлига авсан хэргээр шалга ... , 3 \ . Энэ чинь Ё . Отгонбаярын авгайтай ба авгайгүй үйлдсэн хэд дахь хэрэг болохыг олон нийтэд зарла ...
Gomdol gargaac. prokuror´n ner deer.
прокурорт цадтал нь хахууль өгч л дээ
Отгонбаярын оронд хэн ч байсан бухимдаад иймэрхүү үг хэлнэ , тэр шантаажчин Өнөрөө гэх бүдүүлэг авгай олон хүнийг гүтгэж доромжилж байгаа ийм аргаар ч тэрбумтан сэтгүүлч болсон байх. Сэтгүүлчидийн нэр хүнд боловсрол гэх юм бараг байхгүй , маш бүдүүлэг, балмад, хүнийг буруутгах гэж улайрчихсан энэ сэтгүүлч авгайгаас болж муухай харагдаж байна.
Хэлэх нь хамаагүй. хэлбэл хуулиараа заналхийлэл гэдэг эрүүгийн гэмт хэрэгт тооцно. үүнд ална гэж сүрдүүлэх гээд хуулийн тайлбар тодорхой бий. Хуулиараа бол О. гэдэг хүн эрүүгийн хүний амь нас бүрэлгэхээр занахлхийлсэн гэмт хэрэг үйлдсэн нь тод байна. Шүүхээр орвол шууд ял авах нь авна.