Нийгмийн
“Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д шалгарчээ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн "Худалдагч охин" кино "New York Asian Film Festival 2022"-д албан ёсоор шалгарсан байна. Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой. Наадам долоодугаар сарын 15-28-ны хооронд Линкольн төвд зохион байгуулагдах юм. Энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.