Нийгмийн

Дэлхийн хамгийн том хөх алмаз 57.5 сая ам.долларын үнэтэй

Дэлхийн хамгийн том хөх алмааз Хонконг дахь “Sotheby's” дуудлага худалдааны төвд болсон дуудлага худалдаагаар 450 сая хонконг.доллар буюу 57.5 сая ам.долларын үнэ хүрч зарагджээ. 

Нийт 15.10 каратын жинтэй эрдэнийн чулууны дуудлага худалдаа найман минут үргэлжилсний эцэст 48 сая ам.долларт хүрсний дараа нэрээ нууцалсан худалдан авагч утсаар холбогдон дээр дурдсан үнээр худалдан авсан гэж “Sotheby's” төвөөс мэдээлсэн байна. 

Энэхүү ховор алмаазыг Өмнөд Африкийн “Cullinan” уурхайгаас 2021 онд олборлосон бөгөөд өнгөт алмазыг үнэлдэг хамгийн өндөр зэрэглэлд багтжээ. “Sotheby's”-ийн мэдээлснээр, Америкийн Гемологийн хүрээлэн үүнийг “тансаг тод хөх” алмаазын ангилалд оруулсан нь хөх алмаазын нэгээс хэтрэхгүй хувийг эзэлдэг өнгө ажээ. 

М.БАТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button